Иргэний хэргийн давж заалдах шатны 6 дугаар
шүүх, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүхийн Тамгын газраас 2015
оны 01 дүгээр сарын 26-ны өдөр "Нээлттэй шүүх-сэтгүүлчид” хэвлэлийн бага хурал
зохион байгууллаа. Хуралд тус шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн, Иргэний
хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүхийн шүүгчийн туслах Г.Батзаяа, Эрүүгийн
хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүхийн шүүгчийн туслах Б.Марина, шүүхийн
мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Б.Отгонтулга нар оролцож мэдээлэл хийсэн юм.
Хэвлэлийн хурлын үеэр Монгол улсад өрнөөд байгаа шүүхийн шинэчлэл, Шүүхийн
Ерөнхий зөвлөлийн зүгээс болон тус шүүхийн Тамгын газрын 2014 оны онцлох
ажлуудыг танилцуулж, Иргэний хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүх, Эрүүгийн
хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүхийн "2014 оны шүүн таслах ажиллагааны
статистик дүн мэдээ”-г танилцууллаа.
“НЭЭЛТТЭЙ ШҮҮХ-СЭТГҮҮЛЧИД” ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ БОЛЛОО
Төсөөтэй мэдээлэл:
-
“НЭЭЛТТЭЙ ШҮҮХ” ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ БОЛЛОО
-
ОРОН НУТГИЙН СЭТГҮҮЛЧДИЙГ СУРГАЛТАНД ХАМРУУЛЛАА
-
ШҮҮХИЙН БАЙГУУЛЛАГЫГ ТАНЬЖ МЭДЭЖ, ГҮНД НЬ ОРЖ АЖИЛЛАХАД ТОДОРХОЙ ЦАГ ХУГАЦАА ШААРДАГДДАГ.
-
ШҮҮХИЙН ШИНЭЧЛЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙГ ТҮГЭЭЛЭЭ
-
ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ 6 ДУГААР ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДЭРГЭДЭХ “ӨМЧ ХАМГААЛАХ БАЙНГЫН ЗӨВЛӨЛ”-ИЙН ШИНЭ ОНЫ АНХДУГААР ХУРАЛ БОЛЛОО