Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
1-05-2015, 14:59   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ОРОН НУТГИЙН СЭТГҮҮЛЧДИЙГ СУРГАЛТАНД ХАМРУУЛЛАА

Иргэний хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүх, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүхийн Тамгын газар 2015 онд "Нээлттэй шүүх” арга хэмжээг сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагыг оролцуулан сар бүр тогтмол зохион байгуулахаар төлөвлөөд байгаа бөгөөд энэ оны анхны тус арга хэмжээг өнгөрөгч 1 дүгээр сарын 29-ны өдөр зохион байгуулж, 2014 оны шүүн таслах ажлын дүн мэдээ болон шүүхийн шинэчлэлийн хүрээнд өрнөсөн онцлох үйл явдлуудаа танилцуулсан бол 2 дахь удаагийн "Нээлттэй шүүх-сэтгүүлчид” арга хэмжээг 2015 оны 02 дугаар сарын 09-ны өдөр Иргэний хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүх, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүхийн байрны "Нээлттэй шүүх танхим”-д зохион байгууллаа. Сургалт-ярилцлагад тус шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн, Иргэний хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүхийн шүүгч Н.Туяа, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүхийн шүүгч М.Нямбаяр болон мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Б.Отгонтулга нар оролцож сэтгүүлчдэд "Шүүхийн тухай багц хууль”-ийн шинэлэг зохицуулалт, шүүхийн үйл ажиллагааны онцлог, "Шүүх ба олон нийт хөтөлбөр”, иргэн, эрүүгийн хэргийг шүүхээр шийдвэрлэх процесс, хуулийн хугацаа, хэргийн оролцогчдын эрх, үүрэг, шүүхийн байгууллагын онцлогийг тайлбарлан таниулах, шүүхийн талаарх мэдээ мэдээллийг олж авах эх сурвалжуудыг танилцуулж, тусгайлсан мэдлэг олгох сургалт, чөлөөт ярилцлага хийлээ.

Энэ удаагийн сэтгүүлчдэд зориулсан сургалтанд Ховд аймагт үйл ажиллагаа явуулж буй хэвлэл мэдээллийн байгууллагууд болох "Ховд телевиз”, "Жаргалант телевиз”, "Олон ястны телевиз”, "Эко телевиз”, "Ховдын мэдээ”, "Ховдын толь” сонины сэтгүүлч, сурвалжлагч, хэвлэл мэдээллийн ажилтнууд оролцож шүүн таслах ажиллагааны онцлог, шүүхийн шинэчлэлийн мөн чанар, иргэдийн шүүхэд мэдүүлэх эрх, шүүхийн үйл ажиллагааг иргэдэд хэрхэн хүргэх талаарх мэдлэгээ баяжуулж, шүүхийн онцлогийн талаарх тодорхой ойлголттой болсон нь чухал ач холбогдолтой байлаа.

Шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн хэлэхдээ: "Шүүхийн байгууллага нь иргэдийн шүүхэд мэдүүлэх эрхийг хангахын төлөө ажилладаг үйлчилгээний байгууллага болж хөгжиж байна. Сэтгүүлчид та бүхэн бидний ажлын онцлогийг ойлгож, цаашид иргэдэд шүүхийн үйл ажиллагааг мөн чанараар нь хүргэхэд энэ удаагийн сургалт та бүхэнд оруулж байгаа оюуны хөрөнгө оруулалт юм. Цаашдын хамтын ажиллагаанд амжилт хүсье” гэж онцлон тэмдэглэлээ.


шаблоны для dle 11.2
Нийтэлсэн admin   Үзсэн: 912   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Огноо Нэр Танхим
2023.03.20-2023.03.24 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
2023.03.20-2023.03.24 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2023.03.13-2023.03.17 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2023.03.13-2023.03.17 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
Иргэн танд


Санал асуулга
 

Ярилцлага

Иргэн, Эрүүгийн хэргийн төрлөөр нь шүүгчид дагнан, мэргэшиж ажиллахыг та хэрхэн ойлгож, дүгнэж байна вэ?


 
 
Хандалт

Өнөөдөр: 1


Өчигдөр: 1


Нийт: 37792


Таны IP хаяг: 10.2.121.20

«    March 2023    »
MonTueWedThuFriSatSun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031