Давж заалдах шатны 6 дугаар шүүхийн Тамгын газраас санаачлан Ховд аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлтэй хамтран тус шүүхийн захиргааны ажилтнуудад зориулсан дотоод сургалтыг 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдөр зохион байгууллаа.
Сургалтыг Төрийн албаны салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Ц.Оюунхишиг удирдан явуулсан бөгөөд сургалт Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоол "Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ын 1 дүгээр хавсралтаар батлагдсан "Төрийн жинхэнэ албан хаагчийн үр дүнгийн гэрээ байгуулах үлгэрчилсэн загвар”-ын дагуу үр дүнгийн гэрээг хэрхэн байгуулах тухай, 2 дугаар хавсралтаар батлагдсан "Төрийн жинхэнэ албан хаагчийн үр дүнгийн гэрээний биелэлт”-ийг үнэлэх үлгэрчилсэн загвар, гэрээ дүгнэх тухай сэдвээр явагдлаа.
Тус шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн хэлэхдээ: "Энэхүү сургалт нь төрийн албан хаагчид нь менежертэй үр дүнгийн гэрээ байгуулснаар байгууллагын үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөөнд тусгагдсан зорилго, зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхэд чиглүүлэн ажлаа оновчтой төлөвлөхөд чухал ач холбогдолтой сургалт боллоо” хэмээн онцлон тэмдэглэлээ.