Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
1-05-2015, 16:42   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

“НЭЭЛТТЭЙ ШҮҮХ” ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ БОЛЛОО

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сар тутам уламжлал болгон зохион байгуулдаг "Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Энэхүү хурлаар Үндсэн хуулийн Цэцийн шийдвэртэй холбогдуулан дагнасан шүүхийн зохион байгуулалтын асуудлаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, Хууль зүйн ухааны доктор Т.Мэндсайхан, "Шүүгчийн ажлын ачаалал” сэдвээр Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга МУ-ын Гавьяат хуульч, хууль зүйн ухааны доктор Л.Бямбаа, Шүүхийн судалгаа мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн ахлах референт С.Билгүүн нар тус тус мэдээлэл хийж сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав. "Нээлттэй шүүх" хэвлэлийн бага хуралд 36 хэвлэл мэдээллийн байгууллагын 70 орчим сэтгүүлч, сурвалжлагч нар хүрэлцэн ирсэн бөгөөд мөн Нийслэлийн дүүргийн шүүхүүдийн хэвлэлийн мэдээллийн ажилтнууд оролцлоо.

718 шүүгч ажиллах ёстойгоос 475 шүүгч ажиллаж байна

Улсын Их Хурлаас баталсан орон тоогоор 718 шүүгч ажиллах ёстой ч өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд нийт 475 шүүгч ажиллаж байгаа нь батлагдсан орон тооноос 33 хувиар дутуу үзүүлэлт юм. Хэдийгээр орон тооны хувьд дутагдалтай байгаа ч шүүгч нар шүүн таслах ажлаа зохих түвшинд явуулж ирснийг Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга МУ-ын гавьяат хуульч, хууль зүйн ухааны доктор Л.Бямбаа онцолсон юм. Тухайлбал "Анхан шатны шүүхэд 341 шүүгч ажиллаж байгаа бөгөөд 2014 онд эрүүгийн 6375, иргэний 33996, захиргааны 1187хэрэг нийт 41558 хэрэг шийдвэрлэснээс үзэхэд нэг шүүгч дунджаар 121,8 хэхэг шийдвэрлэсэн дүн мэпээ гарч байна. Үүнээс гадна цагдан хорих 3610, хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн сулласан болон чөлөөлсөн 1627, захиргааны зөрчил 16475- г шийдвэрлэснийг нэмж тооцоход нэг шүүгчид жилд 185,5 хэрэг ногдож байна. Харин давж заалдах шатны шүүхэд нийт 109 шүүгч ажиллаж, жилд нэг шүүгч дунджаар 405,4 шүүх хуралд оролцдог үзүүлэлт гарч байна. Хяналтын шатны шүүхэд нийт 25 шүүгч ажиллаж, 2027 хэрэг хянан шийдвэрлэжээ. Шүүх бүрэлдэхүүнд 5 шүүгч оролцож, хэргийг хянан шийдвэрлэдэг. Иймд нэг шүүгч өөрт хувиарлагдсан хэргээс гадна жилд дунджаар 405 шүүх хуралдааны бүрэлдэхүүнд оролцдог гэсэн судалгаа гарч байна.
шаблоны для dle 11.2
Нийтэлсэн admin   Үзсэн: 640   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Огноо Нэр Танхим
2020.06.02-2020.06.04 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
2020.05.25-2020.05.29 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2020.05.25-2020.05.29 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
2020.05.18-2020.05.22 Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүү
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Манай шүүхийн үйл ажиллагааны мэдээллийг ямар байдлаар хүлээн авах нь танд илүү тохиромжтой вэ?


 
 
Хандалт

Өнөөдөр: 1


Өчигдөр: 1


Нийт: 37792


Таны IP хаяг: 10.2.121.20

«    June 2020    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930