Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
1-05-2015, 16:43   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭЛЭЛ

Иргэний хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүх, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүхийн 2015 оны эхний 2 сарын байдлаар хүлээн авсан хэргийн талаарх товч мэдээлэл.

Иргэний хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүх нь 2015 оны 02 дугаар сарын 31-ний байдлаар нийт 41 иргэний хэрэг хүлээн авснаас 26 хэргийг нь хянан шийдвэрлэж, 2 хэргийг нэхэмжлэлийн шаардлага хангаагүй тул хүлээн авахаас татгалзаж, 13 хэргийн үлдэгдэлтэй байна. Үлдэгдэл 13 хэргээс 7 хэргийг нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхээр товлосон байна.

Дээрх хүлээн авсан 41 хэргийн анхан шатны шүүхүүдээр нь авч үзвэл Сум дундын 2 дугаар шүүх /Баян-Өлгий/-ээс 19, Сум дундын 24 дүгээр шүүх /Увс/-ээс 4, Сум дундын 25 дугаар шүүх /Ховд/-ээс 17, Сум дундын 26 /Ховд, Булган сум дахь/-ээс 1 хэрэг тус тус хүлээн авсан байна.

Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүх нь 2015 оны 02 дугаар сарын 31-ний байдлаар нийт 27 эрүүгийн хэрэг хүлээн авснаас 9 хэргийг нь хянан шийдвэрлэж, 18 хэргийн үлдэгдэлтэй байна. Үлдэгдэл 18 хэргээс 14 хэргийг нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхээр товлосон байна.

Дээрх хүлээн авсан 27 хэргийн анхан шатны шүүхүүдээр нь авч үзвэл Сум дундын 2 дугаар шүүх /Баян-Өлгий/-ээс 7 хэрэг, Сум дундын 24 дүгээр шүүх /Увс/-ээс 13, Сум дундын 25 дугаар шүүх /Ховд/-ээс 7 хэргийг тус тус хүлээн авсан бөгөөд Сум дундын 26 дугаар шүүх /Ховд, Булган сум дахь/-ээс хүлээн авсан хэрэг байхгүй байна.


шаблоны для dle 11.2
Нийтэлсэн admin   Үзсэн: 546   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Огноо Нэр Танхим
2020.06.02-2020.06.04 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
2020.05.25-2020.05.29 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2020.05.25-2020.05.29 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
2020.05.18-2020.05.22 Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүү
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Ховд аймаг дахь шүүхийн тамгын газраас сар бүр уламжлал болгон зохион байгуулдаг "НЭЭЛТТЭЙ ШҮҮХ" арга хэмжээний талаарх таны сэтгэгдэл?


 
 
Хандалт

Өнөөдөр: 1


Өчигдөр: 1


Нийт: 37792


Таны IP хаяг: 10.2.121.20

«    June 2020    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930