Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
1-05-2015, 16:45   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН НЭРЭМЖИТ ШАГНАЛЫН ХУР БУУЛАА

Монгол Улсын Дээд шүүхээс "Анхан болон Давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчдийн сургалт, хэлэлцүүлэг”-ийг 2015 оны 02 дугаар сарын 11-13-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулсан билээ. Энэхүү сургалтанд Иргэний хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүхийн Ерөнхий шүүгч Оросоогийн Нарангэрэл, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүхийн Ерөнхий шүүгч Дагвын Жамбалсүрэн нар оролцоод ирлээ. Сургалтын үеэр Улсын Дээд шүүхээс шүүхийн байгууллагад идэвх зүтгэл, санаачилга, үр бүтээл гарган ажиллаж, шүүхийн шинэчлэлд оруулж буй хувь нэмрийг нь өндрөөр үнэлж Улсын Дээд шүүхийн нэрэмжит шагналуудаар зарим шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч нарыг шагнасан бөгөөд Иргэний хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүхийн Ерөнхий шүүгч Оросоогийн Нарангэрэл "Улсын Дээд шүүхийн жуух бичиг”ээр, Иргэний хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүхийн шүүгч Өкейн Сауле "Монгол Улсын Дээд шүүхийн хүндэт тэмдэг”-ээр тус тус шагнагдлаа.

Иргэний хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүхийн шүүгч Өкейн Саулед "Монгол Улсын Дээд шүүхийн хүндэт тэмдэг”-ийг тус шүүхийн Ерөнхий шүүгч Оросоогийн Нарангэрэл 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдөр гардуулж өгч, нийт хамт олны зүгээс баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүслээ .


шаблоны для dle 11.2
Нийтэлсэн admin   Үзсэн: 562   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Огноо Нэр Танхим
2020.06.02-2020.06.04 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
2020.05.25-2020.05.29 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2020.05.25-2020.05.29 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
2020.05.18-2020.05.22 Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүү
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Ховд аймаг дахь шүүхийн тамгын газрын үйл ажиллагаа.


 
 
Хандалт

Өнөөдөр: 1


Өчигдөр: 1


Нийт: 37792


Таны IP хаяг: 10.2.121.20

«    June 2020    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930