Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
1-05-2015, 16:59   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ГҮЙЦЭТГЭХ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Т.МЭНДСАЙХАН ХОВД АЙМГИЙН ИРГЭДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Монгол Улсын Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн Шүүхийн мэдээлэл технологийн хэлтсийн дарга Д.Мөнхзориг, Шүүхийн аюулгүй байдал хариуцсан референт А.Насандэлгэр, Барилга захиалагчийн хяналт хариуцсан референт Ц.Цэдэндамба нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2015 оны 03 дугаар сарын 08-11-ний өдрүүдэд Ховд аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүх, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүхийн Тамгын газар, Захиргааны хэргийн анхан шатны 17 дугаар шүүх, Сум дундын 25 дугаар шүүхүүдийн Тамгын газрын үйл ажиллагаатай тус тус танилцаж, давж заалдах болон анхан шатны шүүхүүдийн нийт шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2014 оны ажлын тайланг танилцуулж, ажил хэргийн уулзалт зохион байгууллаа.

 

Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан тэргүүтэй ажлын хэсгийнхэн 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 16 цагт Ховд аймгийн Жаргалант суман дахь Ховд Их сургуулийн уулзалтын танхимд Ховд аймгийн иргэдтэй уулзалт зохион байгуулж, "Шүүхийн шинэтгэл-2014 онд”- сэдвийн хүрээнд мэдээлэл хийж, шүүхийн шинэтгэлийн бодлого, үр дүнгийн талаар танилцуулан, иргэдийн санал бодлыг сонслоо.

 

Ховд аймгийн иргэдийн зүгээс шүүхийн шинэтгэлийн бодлогыг дэмжиж, Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс хийж, хэрэгжүүлж байгаа ажил, үйл ажиллагаагаа танилцуулж байгаад талархал илэрхийлж, ажлын амжилт хүсэж байлаа.


шаблоны для dle 11.2
Нийтэлсэн admin   Үзсэн: 990   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Огноо Нэр Танхим
2023.03.20-2023.03.24 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
2023.03.20-2023.03.24 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2023.03.13-2023.03.17 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2023.03.13-2023.03.17 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
Иргэн танд


Санал асуулга
 

Ярилцлага

Тус шүүхийн ажилтнуудын иргэдэд үйлчлэх үйлчилгээний соёлын түвшинг та хэрхэн үнэлж байна вэ?


 
 
Хандалт

Өнөөдөр: 1


Өчигдөр: 1


Нийт: 37792


Таны IP хаяг: 10.2.121.20

«    March 2023    »
MonTueWedThuFriSatSun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031