Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
1-05-2015, 17:06   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ 6 ДУГААР ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР МЭДЭЭЛЖ БАЙНА

Ховд аймагт үйл ажиллагаа явуулж байгаа шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллага, Монгол цэргийн баяр, Зэвсэгт хүчний 94 жилийн ойг тохиолдуулан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Спортын олон төрөлт тэмцээн”-ийг 2015 оны 03 дугаар сарын 12-14-ний өдрүүдэд зохион байгууллаа.

Тэмцээнд Иргэн, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүх, Захиргааны хэргийн 17, Сум дундын 25 дугаар шүүхүүд 6 дугаар тойргийн Тахарын албатай хамтран оролцсон бөгөөд нийт 13 байгууллагын 10 багийн 300 гаруй тамирчид оролцлоо. Тус тэмцээнд Иргэн, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүх, Захиргааны хэргийн 17, Сум дундын 25 дугаар шүүхийн Тахарын албатай хамтарсан баг тамирчид амжилттай оролцож, эмэгтэй баг тамирчид тэмцээний сагсан бөмбөгийн төрөлд мөнгөн медаль, ширээний теннисний эмэгтэй ганцаарчилсан төрөлд Иргэний хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүхийн шүүгчийн туслах Г.Батзаяа алтан медаль тус тус хүртлээ.


шаблоны для dle 11.2
Нийтэлсэн admin   Үзсэн: 962   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Огноо Нэр Танхим
2023.03.20-2023.03.24 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
2023.03.20-2023.03.24 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2023.03.13-2023.03.17 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2023.03.13-2023.03.17 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
Иргэн танд


Санал асуулга
 

Ярилцлага

Тус шүүхийн ажилтнуудын иргэдэд үйлчлэх үйлчилгээний соёлын түвшинг та хэрхэн үнэлж байна вэ?


 
 
Хандалт

Өнөөдөр: 1


Өчигдөр: 1


Нийт: 37792


Таны IP хаяг: 10.2.121.20

«    March 2023    »
MonTueWedThuFriSatSun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031