Иргэн, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүхийн Тамгын газраас БОЭТ-ийн их эмч Б.Цэрмаа, Н.Наранхүү нарыг урьж, "Стресс ба түүнээс урьдчилан сэргийлэх арга зам” сэдвээр тус шүүхийн шүүгч, ажилтнуудад дотоод сургалтыг 2015 орны 03 дугаар сарын 24-ний өдөр зохион байгууллаа.
Энэхүү сургалт нь ажлын онцлог, хүрээлэн буй орчноос үүсэж буй стресс түүнийг хэрхэн удирдах талаар мэргэжлийн хүний туршлага, арга зүйгээс суралцаж ажил, амьдралдаа хэвшүүлэхэд чухал ач холбогдолтой байлаа гэж шүүхийн нийт шүүгч, ажилтнуудын зүгээс дүгнэлээ.