Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
1-05-2015, 17:11   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

2015 ОНЫ 1 ДҮГЭЭР УЛИРЛЫН ШҮҮН ТАСЛАХ АЖЛЫН ДҮН, МЭДЭЭ

Иргэний хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүх, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүхийн шүүн таслах ажиллагааны 2015 оны 1 дүгээр улирлын тайланг 2015 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөр тасалбар болгож, нэгтгэн, дүнг гаргалаа.

Иргэний хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүх 2015 оны 1 дүгээр улиралд буюу 2015 оны 01 дүгээр сараас 03 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар Сум дундын 2 дугаар шүүх (Баян-Өлгий)-ээс 22 иргэний хэрэг, Сум дундын 24 дүгээр шүүх (Увс)-ээс 4 иргэний хэрэг, Сум дундын 25 дугаар шүүх (Ховд аймгийн Жаргалант сум дахь)-ээс 18 иргэний хэрэг, Сум дундын 26 дугаар шүүх (Ховд аймгийн Булган сум дахь)-ээс 1 иргэний хэрэг тус тус хүлээн авсан бөгөөд нийт 45 иргэний хэрэг хүлээн авсан байна.

Нийт хүлээн авсан 45 иргэний хэргээс 38 хэрэг буюу 84.4 хувийг давж заалдах журмаар хянан хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн 10 хэрэг буюу 26.3 хувийг хэвээр баталж, 15 хэрэг буюу 39.4 хувийг хүчингүй болгож, 13 хэрэг буюу 34.2 хувийг өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн байна.

Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүх 2015 оны 1 дүгээр улиралд буюу 2015 оны 01 дүгээр сараас 03 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар Сум дундын 2 дугаар шүүх (Баян-Өлгий)-ээс 8 эрүүгийн хэрэг, Сум дундын 24 дүгээр шүүх (Увс)-ээс 17 эрүүгийн хэрэг, Сум дундын 25 дугаар шүүх (Ховд аймгийн Жаргалант сум дахь)-ээс 7 эрүүгийн хэрэг, Сум дундын 26 дугаар шүүх (Ховд аймгийн Булган сум дахь)-ээс 1 эрүүгийн хэрэг тус тус хүлээн авсан бөгөөд нийт 33 эрүүгийн хэрэг хүлээн авсан байна.

Нийт хүлээн авсан 33 эрүүгийн хэргээс 25 хэрэг буюу 75.7 хувийг давж заалдах журмаар хянан хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн 12 хэрэг буюу 48.0 хувийг хэвээр баталж, 7 хэрэг буюу 28.0 хувийг хүчингүй болгож, 6 хэрэг буюу 24.0 хувийг өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн байна.


шаблоны для dle 11.2
Нийтэлсэн admin   Үзсэн: 1 052   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Огноо Нэр Танхим
2022.12.05-2022.12.09 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
2022.12.05-2022.12.09 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2022-11-14-2022-11-18 Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүү
2022-10-31-2022-11-04 Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүү
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Ховд аймаг дахь шүүхийн тамгын газраас сар бүр уламжлал болгон зохион байгуулдаг "НЭЭЛТТЭЙ ШҮҮХ" арга хэмжээний талаарх таны сэтгэгдэл?


 
 
Хандалт

Өнөөдөр: 1


Өчигдөр: 1


Нийт: 37792


Таны IP хаяг: 10.2.121.20

«    December 2022    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031