Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
3-01-2017, 17:14   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Шинээр томилогдсон Ерөнхий шүүгч, шүүгч нарт хүндэтгэл үзүүллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 172 дугаар зарлигаар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр Нямжавын Туяа, Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр Пүрэвдоржийн Баясгалан нар томилогдсонтой холбогдуулан, шүүхийн тамгын газраас хүндэтгэлийн арга хэмжээг 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр шүүхийн байранд зохион байгууллаа.

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр томилогдсон Нямжавын Туяад шүүхийн тамга, тэмдгийг Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, тухай шүүхийн Ерөнхий шүүгчийн орлон албан үүргийг түр орлон гүйцэтгэн ажиллаж байсан Мөнхбаярын Нямбаяр хүндэтгэлтэйгээр гардуулан өгч, ажлын амжилт хүслээ.

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр томилогдсон Пүрэвдоржийн Баясгалан шүүгчийн тангаргаа өргөлөө.

Шүүгчдэд хүндэтгэл үзүүлэх, шүүгчийн тангараг өргөх ёслолын арга хэмжээнд Ховд аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчид, шүүхийн захиргааны ажилтнууд, урилгаар Аймгийн прокурорын газар, Аймгийн Цагдаагийн газар, Шүүхийн Шинжилгээний албаны удирдлагууд, албан хаагчид оролцож, шинээр томилогдсон Ерөнхий шүүгч, шүүгч нарт дурсгалын зүйл гардуулж, баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.

ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА


шаблоны для dle 11.2
Нийтэлсэн admin   Үзсэн: 1 112   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Огноо Нэр Танхим
2022-11-14-2022-11-18 Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүү
2022-10-31-2022-11-04 Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүү
2022-10-31-2022-11-04 Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх Иргэн
2022-10-24-2022-10-28 Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүү
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Тус шүүхийн ажилтнуудын иргэдэд үйлчлэх үйлчилгээний соёлын түвшинг та хэрхэн үнэлж байна вэ?


 
 
Хандалт

Өнөөдөр: 1


Өчигдөр: 1


Нийт: 37792


Таны IP хаяг: 10.2.121.20

«    December 2022    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031