Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
16-01-2017, 09:44   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Ховд аймгийн Цагдаагийн газрын даргатай хамтран ажлын төлөвлөгөө батлах тухай тушаал, khovdnews.mn сайттай хамтран ажиллах гэрээ байгуулав.

Ховд аймаг дахь шүүхийн тамгын газраас санаачлан, 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Ховд аймгийн Цагдаагийн газрын дарга, дэд хурандаа Д.Мөнхболдтой "2017 оны хамтарсан ажлын төлөвлөгөө”-г батлах тухай хамтарсан тушаал гаргаж баталлаа. Тушаалаар шүүгчийн аюулгүй байдал, болзошгүй эрсдэлээс сэргийлэх, шүүгч, шүүх бүрэлдэхүүн томилолтоор ажиллах үед авах арга хэмжээ, шүүхийн байрны кадастрын зургийн хүрээнд шүүхийн хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоох, шүүгч түүнд хамаарал бүхий этгээд, шүүхийн байрны стандарт сэдвээр дотоод сургалт зохион байгуулах. Шүүх болон түүний гадна орчинд онцгой байдал үүссэн үед ажиллах, яллагдагчийг хуяглан хүргэх, албадан ирүүлэх, эрэн сурвалжлах ажиллагаа явуулах чиглэлээр, өдөр тутмын хэрэгжүүлэх ажил зэргээр хамтарсан тушаал гаргаж баталлаа.

Khovdnews.mn сайттай Ховд аймаг дахь шүүхийн тамгын газрын 2017 оны жилийн үйл ажиллагааны мэдээ, мэдээллийг Ховд аймгийн иргэд, олон нийтэд сурталчлах, зарим шаардлагатай тохиолдолд орон нутгийн болон Монгол улсын хэмжээний телевиз, олон нийтийн хэрэгслээр шуурхай хүргэх болон Ховд аймаг дахь шүүх, шүүхийн тамгын газраас зохион байгуулагдаж буй нийтэд ач холбогдол бүхий томоохон хурал зөвлөгөөн бусад үйл явдлын талаарх мэдээ мэдээллийг цаг тухай бүрд нь сурвалжлан, гэрээнд заасан хугацаанд цахим сайтад байрлуулж, иргэд олон нийтэд хүргэх зорилгоор хамтран ажиллах гэрээ байгуулав.

ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА


шаблоны для dle 11.2
Нийтэлсэн admin   Үзсэн: 849   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Огноо Нэр Танхим
2023.03.20-2023.03.24 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
2023.03.20-2023.03.24 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2023.03.13-2023.03.17 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2023.03.13-2023.03.17 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
Иргэн танд


Санал асуулга
 

Ярилцлага

Иргэн, Эрүүгийн хэргийн төрлөөр нь шүүгчид дагнан, мэргэшиж ажиллахыг та хэрхэн ойлгож, дүгнэж байна вэ?


 
 
Хандалт

Өнөөдөр: 1


Өчигдөр: 1


Нийт: 37792


Таны IP хаяг: 10.2.121.20

«    March 2023    »
MonTueWedThuFriSatSun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031