Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
1-05-2015, 17:24   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

1 ДҮГЭЭР УЛИРАЛЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАН, ШИЛЭН ДАНСНЫ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ.

2015 оны 04 дүгээр сарын 04-ны өдөр 10 цагт Ховд аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүх, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүхийн нийт шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын хамтарсан зөвөлгөөнөөр тус шүүхийн Тамгын газрын 2015 оны 1 дүгээр улиралын санхүүгийн үйл ажиллагааны дэлгэрэнгүй тайланг шүүхийн нягтлан бодогч С.Гантулга танилцуулав. Мөн Шилэн дансны тухай хууль, холбогдох журам, тэдгээрийн тус шүүхийн санхүүгийн үйл ажиллагаанд хэрхэн хэрэгжүүлж байгаа талаархи мэдээллийн шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн хийж, нягтлан бодогч С.Гантулга www.shilendans.gov.mn цахим сайт, тус шүүхийн www.davakh6.court.gov.mn хэрхэн хандаж, санхүүгийн сонирхсон мэдээллийг эрж, хайх, тус шүүхийн санхүүгийн холбогдолтой мэдээ, мэдээллийг хэрхэн байршуулах журам, түүний хэрэгжилт, үр дүн, тухай бүр хяналт тавих талаар шүүгч, ажилтнуудад мэдээлэл өгч, харилцан санал солилцож, ярилцлаа.


шаблоны для dle 11.2
Нийтэлсэн admin   Үзсэн: 669   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Манай шүүхийн үйл ажиллагааны мэдээллийг ямар байдлаар хүлээн авах нь танд илүү тохиромжтой вэ?


 
 
Хандалт
«    July 2019    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031