Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
4-05-2015, 17:09   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

“НЭЭЛТТЭЙ ШҮҮХ” ӨДӨРЛӨГ БОЛЛОО

Иргэн, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүхийн Тамгын газраас сар бүрийн 4 дэх 7 хоногийн мягмар гараг бүр "Нээлттэй шүүх” арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай билээ.

Энэ удаагийн "Нээлттэй шүүх” арга хэмжээг 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Ховд аймгийн төвд байрлах "Ард-Аюушийн” талбайд зохион байгууллаа. Тус арга хэмжээ нь Сум дундын 25, Захиргааны хэргийн анхан шатны 17 дугаар шүүх, 6 дугаар тойргийн Тахарын алба болон Ховд их сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн Түүх, эрх зүйн тэнхимтэй хамтран зохион байгуулснаараа онцлогтой байсан бөгөөд Ховд Их Сургуулийн эрх зүйн ангид суралцаж буй 100 орчим оюутнууд хамрагдан шүүхийн үйл ажиллагааны мэдээлэлтэй танилцаж, Ховд аймагт үйл ажиллагаа явуулж буй "Жаргалант телевиз”, "Ховд телевиз”, "Ховдын толь” сонин зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагууд хүрэлцэн ирж сурвалжиллаа.

Шүүхийн мэдээлэл лавлагааны алба

шаблоны для dle 11.2
Нийтэлсэн admin   Үзсэн: 342   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Ховд аймаг дахь шүүхийн тамгын газрын үйл ажиллагаа.


 
 
Хандалт
«    June 2019    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930