Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
4-07-2017, 11:52   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Шинээр батлагдсан “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль”, “зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль” ийг хэрэглэхтэй Холбогдуулан сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.

        2017 оны 7 дугаар сарын 01-ний өдөр бүх шатны эрүү, захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн захиргааны ажилтнуудад зориулсан "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль”/шинэчилсэн найруулга/, "Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль” /шинэчилсэн найруулга/-ийг 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжүүлэхтэй холбогдуулан Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсээс сургалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны процесс, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэглэгдэх баримт, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хэрэглэгдэх бүртгэл, баримтуудын загвар, Эрүүгийн хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн систед орсон өөрчлөлтийн талаар, мөн шинээр батлагдсан "Эрүүгийн хууль” /шинэчлсэн найруулга /-ийг буцаан хэрэглэхтэй холбогдуулан мэдээлэл хийлээ.

 

     -Сургалтанд: Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хэргийн хөдөлгөөний ерөнхий зохицуулагч Монгол улсын гавъяат хуульч Б.Сарантуяа, Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Ш.Одгэрэл, эрүү, иргэн, захиргааны хэргийн хөдөлгөөн хариуцсан референтүүд оролцож сургалт, хэлэлцүүлэг явууллаа.

 

      -Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан, Багахангай-Налайх, Нийслэлийн захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын дарга, шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн, олон нийттэй харилцах мэргэжилтэн, шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн, мэдээлэл технологийн мэргэжилтэн зэрэг нийтдээ 100 гаруй захиргааны албан тушаалтнууд, мөн Багануур дүүрэг болон орон нутгийн анхан, давж заалдах шатны эрүү, захиргааны хэргийн анхан шатны шүүхийн захиргааны албан тушаалтнууд онлайнаар хамрагдсан сургалт, хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулагдлаа.

 

 

 

 

 

 
ХЭРГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ УДИРДЛАГЫН ХЭЛТЭС

шаблоны для dle 11.2
Нийтэлсэн admin   Үзсэн: 415   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Манай шүүхийн үйл ажиллагааны мэдээллийг ямар байдлаар хүлээн авах нь танд илүү тохиромжтой вэ?


 
 
Хандалт
«    July 2019    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031