МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН 2017 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН ШҮҮН ТАСЛАХ АЖИЛЛАГААНЫ НЭГДСЭН ДҮН МЭДЭЭ

Нийтэлсэн: admin /  2017-08-02 өдөр

Шүүхээр шийдвэрлэсэн эрүүгийн хэргийн тоо 43.3 хувиар, ял шийтгүүлэгчдийн тоо 39 хувиар өссөн байна

Монгол Улсын шүүх 2017 оны хагас жилийн байдлаар нийт 3778 эрүүгийн хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэж, нийт 4130 хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл ногдуулжээ. Анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэн эрүүгийн хэргийн тоо өмнөх оны мөн үеэс 43.3 хувиар, ял шийтгүүлэгчдийн тоо 39 хувиар тус тус өссөн байна. Гэмт хэргийн улмаас нийтдээ 37 тэрбум 870 сая 112 мянга 414 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирч, 301 хүний амь хохирч, 1578 хүний биед /хүнд, хүндэвтэр, хөнгөн/ гэмтэл учирчээ.

 

 

Гэр бүлийн хүчирхийллийн улмаас амь насаа алдсан эмэгтэйчүүдийн тоо 6-гаар буюу 66.7 хувь, амь хохирсон хүүхдийн тоо 2-оор буюу 50 хувь буурсан байна

Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн нийт хэргийн хувьд ойн тухай хууль тогтоомж зөрчих гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 2 хэргээр буюу 7.4 хувиар, хүнийг санаатай алах гэмт хэрэг 13 хэргээр буюу 14.3 хувиар, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 39 хэргээр буюу 14.9 хувиар, хүчиндэх гэмт хэрэг 13 хэргээр буюу 15.5 хувиар, танхайрах гэмт хэрэг 85 хэргээр буюу 31.4 хувиар, бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг 52 хэргээр буюу 41.6 хувиар, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг 214 хэргээр буюу 41.8 хувиар, бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг 33 хэргээр буюу 47.1 хувиар, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах гэмт хэрэг 20 хэргээр буюу 64.5 хувиар тус тус өссөн байна.

Ял шийтгүүлсэн эмэгтэйчүүдийн тоог өмнөх оны мөн үеийн байдалтай харьцуулахад 158 хүн буюу 65.3 хувиар, насанд хүрээгүй этгээдийн тоо 91 хүн буюу 59.5 хувиар, гэмт хэрэг давтан үйлдэж ял шийтгүүлсэн хүн 83 хүн буюу 48 хувиар, гэмт хэрэг бүлэглэн үйлдсэн 294 хүн буюу 43.3 хувиар, урьд ял шийтгүүлсэн 229 хүн буюу 37 хувиар, согтуугаар гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн 175 хүн буюу 22.1 хувиар тус тус өссөн байна.


Нийт ял шийтгүүлэгчдийн 64.8 хувь нь эрхэлсэн тодорхой ажил, сургуульгүй этгээд байна

 МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН 2017 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН ШҮҮН ТАСЛАХ АЖИЛЛАГААНЫ НЭГДСЭН ДҮН МЭДЭЭ

Цагдан хорих арга хэмжээ авахуулсан хүний тоо 15.5 хувиар өсчээ

 Үүнээс сэжигтнээр цагдан хоригдсон хүний тоо өмнөх оны мөн үеэс 18.9 хувиар, яллагдагчаар цагдан хоригдсон хүний тоо 12.7 хувиар тус тус өсчээ.

  МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН 2017 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН ШҮҮН ТАСЛАХ АЖИЛЛАГААНЫ НЭГДСЭН ДҮН МЭДЭЭ

Захиргааны арга хэмжээ авагдсан хүний тоо 8010 байгаа нь өмнөх оны мөн үеэс 4615 хүнээр буюу 1.4 дахин өсч, хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн сулласан хүний тоо 346 байгаа нь өмнөх оны мөн үеэс 164 хүнээр буюу 32.2 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Иргэний хэрэг 15.1 хувиар өсчээ

Анхан шатны шүүх 2017 оны эхний хагас жилд нийт 36653 нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авснаас 6034 нэхэмжлэлийг хуульд заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, буцаах, харьяаллын дагуу зохих байгууллагад шилжүүлэх зэрэг ажиллагааг хийж, 24442 хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, 6177 хэргийн үлдэгдэлтэй байна.

Иргэний хэргийн хувьд онцгой ажиллагааны журмаар 5929 хэргийг хянан хэлэлцэж, өмнөх оны мөн үеэс 1606 хэргээр буюу 37.2 хувиар өссөн байна. Үүнд ажилласан жил тогтоосон хэрэг 973 хэргээр буюу 34.6 хувиар, нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах хэрэг 431 хэргээр буюу 41.1 хувиар, иргэний нас тогтоосон хэрэг 60 хэргээр буюу 82.2 хувиар, хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох хэрэг 54 хэргээр буюу 69.2 хувиар, эрх олгосон бичиг баримтыг үрэгдүүлснээс алдагдсан эрхийг сэргээсэн хэрэг 42 хэргээр буюу 97.7 хувиар, садан төрлийн холбоо тогтоосон хэрэг 21 хэргээр буюу 2.1 дахин, хамтын амьдралтай байсныг тогтоосон хэрэг 18 хэргээр буюу 8.4 хувиар тус тус өссөн байна.

Захиргааны хэрэг 55.9 хувиар өсчээ

Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр хянан шийдвэрлүүлэхээр ирсэн нийт 1671 хэргээс 1070 хэргийг хянан шийдвэрлэж, тайлант хугацааны эцэст 601 хэргийн үлдэгдэлтэй байна. Хянан шийдвэрлэсэн хэрэг өмнөх оны мөн үеэс 384 хэргээр буюу 55.9 хувиар өссөн байна.

Захиргааны хэргийн хувьд төрийн албаны маргаан 1.7 дахин, эд хөрөнгийн эрхийн бүртгэлтэй холбоотой маргаан 1.5 дахин, сонгуулийн маргаан 59 хувиар, ашигт малтмалтай холбоотой маргаан 29.3 хувиар, иргэний бүртгэлтэй холбоотой маргаан 28.6 хувиар тус тус өссөн байна.

Давж заалдах шатны шүүхийн шийдвэрлэсэн хэрэг өсчээ

Давж заалдах шатны шүүх 2017 оны хагас жилд эрүүгийн 1086, иргэний 2148, захиргааны 920 хэрэг, нийт 4154 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэжээ. Давж заалдах шатны шүүхийн хянан шийдвэрлэсэн нийт хэрэг 5.3 хувиар өссөн үүнээс эрүүгийн хэрэг 32.1 хувиар, иргэний хэрэг 23.3 хувиар, захиргааны хэрэг 24.7 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

Хяналтын шатны шүүхийн шийдвэрлэсэн захиргааны хэрэг 44.8 хувиар өсчээ

Хяналтын шатны шүүх 2017 оны хагас жилд эрүүгийн 234, иргэний 982, захиргааны 388 хэрэг нийт 1604 хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн байна. Хянан шийдвэрлэсэн хэргийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад захиргааны хэрэг 44.8 хувиар өссөн бол эрүүгийн хэрэг 10.3 хувиар, иргэний хэрэг 4 хувиар тус тус буурчээ.

Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны амжилттай болсон эвлэрэл 2.6 хувиар өсчээ

Шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид гаргасан 9096 өргөдлөөс 462 өргөдлийг журмын дагуу хүлээн авахаас татгалзаж, 490 өргөдлийг хүсэлт гаргагч өөрийн хүсэлтээр өргөдлөө эргүүлэн татаж, 7364 өргөдлийг шийдвэрлэж, үүнээс 5391 буюу 73.2 хувьд нь эвлэрэл амжилттай болж 780 өргөдлийн үлдэгдэлтэй байна.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчдөд 21 сая 649 мянга 404 төгрөгийн хөлс олгожээ

Улсын хэмжээнд анхан шатны шүүхэд шүүх бүрэлдэхүүнтэйгээр шийдвэрлэсэн нийт 1884 шүүх хуралдаанд 1914 иргэдийн төлөөлөгч оролцжээ. Иргэдийн төлөөлөгч оролцсон шүүх хуралдааны 1223 буюу 64.9 хувь нь эрүүгийн, 576 буюу 30.6 хувь нь иргэний, 85 буюу 4.5 хувь нь захиргааны хэргийн шүүхийн шүүх хуралдаан байна.

Шүүхээс төрийн санд оруулахаар шийдвэрлэсэн орлого өсчээ

Монгол Улсын шүүхээс 2017 оны хагас жилд нийт 10 тэрбум 931 сая 481 мянга 221 төгрөгийг төрийн санд оруулахаар шийдвэрлэжээ. Үүнээс улсын тэмдэгтийн хураамжаар 10 тэрбум 245 сая 337 мянга 485 төгрөг, торгох ялаар 587 сая 377 мянга 600 төгрөг, захиргааны зөрчлийн торгох арга хэмжээгээр 43 сая 785 мянга 30 төгрөг, эд хөрөнгө хураах ялаар 54 сая 981 мянга 106 төгрөгийг төрийн санд оруулахаар тус тус шийдвэрлэсэн байна.



Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн мэдээлэл

Шүүхийн захиргааны ажилтан бэлтгэх сургалт эхэллээ
Шүүхийн захиргааны ажилтан бэлтгэх сургалт эхэллээ


  "Шүүхийн захиргааны ажилтан бэлтгэх” сургалт Хууль ...

“Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч” сургалт эхэллээ
“Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч” сургалт эхэллээ


       Шүүхийн ерөнхий зөвлөлөөс жил бүр ...

Шүүхийн захиргааны ажилтан бэлтгэх сургалтад урьж байна
Шүүхийн захиргааны ажилтан бэлтгэх сургалтад урьж байна

  "ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ АЖИЛТАН БЭЛТГЭХ” СУРГАЛТАД УРЬЖ БАЙНА Монгол Улсын Шүүхийн ерөнхий ...

Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээ байгууллаа
Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээ байгууллаа

         Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, доктор, профессор Н.Лүндэндорж ...

Эцэг хуулийн өөрчлөлтөд шүүх эрх мэдэл өртөх ёсгүй
Эцэг хуулийн өөрчлөлтөд шүүх эрх мэдэл өртөх ёсгүй

    Үндсэн хуулийн өөрчлөлтийн хэлэлцүүлэг орон даяар өрнөж байгаа энэ цаг үед ...

Шүүгчийн сонгон шалгаруулалтыг хойшлууллаа
Шүүгчийн сонгон шалгаруулалтыг хойшлууллаа

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2017 оны 85, 86 дугаар тушаалаар зарласан шүүгчийн сонгон ...

Шүүхэд салахаар хандаж байгаа гэр бүлийн 50 хувь нь эвлэрээд гардаг
Шүүхэд салахаар хандаж байгаа гэр бүлийн 50 хувь нь эвлэрээд гардаг

Ховд аймаг дахь анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагч Д.Алимаатай ярилцлаа.   -Та олон ...

МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН 2017 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН ШҮҮН ТАСЛАХ АЖИЛЛАГААНЫ НЭГДСЭН ДҮН МЭДЭЭ
МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН 2017 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН ШҮҮН ТАСЛАХ АЖИЛЛАГААНЫ НЭГДСЭН ДҮН МЭДЭЭ

Шүүхээр шийдвэрлэсэн эрүүгийн хэргийн тоо 43.3 хувиар, ял шийтгүүлэгчдийн тоо 39 хувиар өссөн ...

Д.Алимаа: Эвлэрүүлэн зуучлал хэрэгжсэнээр шүүх иргэддээ ойртсон
Д.Алимаа: Эвлэрүүлэн зуучлал хэрэгжсэнээр шүүх иргэддээ ойртсон

"Монголын шүүхийн ажилтнуудын нэгдсэн холбоо” төрийн бус байгууллагын санаачилгаар шүүхийн ...

Зургийн цомог