Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
4-05-2015, 17:58   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

“НЭЭЛТТЭЙ ШҮҮХ – АЛСЛАГДСАН СУМДАД” АРГА ХЭМЖЭЭГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Иргэн, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүхийн Тамгын газраас Ховд аймгийн алслагдсан сумдууд болох Алтайн давааны цаадах Булган, Үенч, Алтай сумдад очиж ажиллаж, 2015 оны 04 дүгээр сарын 28-наас 5 дугаар сарын 02-ны өдрүүдэд "Нээлттэй шүүх-Алслагдсан сумдад” арга хэмжээг зохион байгууллаа.

Ховд аймгийн төвөөс 450 – 500 гаруй км зайд орших Булган, Үенч, Алтай сумдын иргэдэд "Шүүхийн шинэтгэл” сэдвээр танилцуулга хийж, иргэдийн шүүхэд мэдүүлэх эрх, шүүхийн шинэчилсэн зохион байгуулалт, шүүхийн тухай багц хуулийн мөн чанар, шүүхийн шинэтгэлийн хүрээнд гарсан эерэг үр дүн, иргэн, эрүү, захиргааны хэргүүдийн дагнасан шүүх ажилласны ач холбогдол, давж заалдах шүүхийг тойрогийн журмаар байгуулсан талаархи иргэдийн сэтгэгдэл, санаа бодол зэрэг сэдвүүдээр иргэдтэй нээлттэй хэлбэрээр уулзалт зохион байгуулж, харилцан ярилцлаа.

Эх орны алс баруун хязгаар БНХАУ-тай хилийн зааг нутагт улс орноо батлан хамгаалах эрхэм үйлсэд үүрэг гүйцэтгэж байгаа хилчин дайчдын хүсэлтээр Хил Хамгаалах Ерөнхий Газрын харъяа Монгол улсын баатар Батын Доржийн нэрэмжит Хилийн цэргийн 0130 дугаар ангийн захирагч, удирдах бүрэлдэхүүн, хилчин дайчид, бие бүрэлдэхүүн, тэдний ар гэрийнхэнтэй тусгайлан уулзаж, шүүхийн шинэтгэлийн бодлогын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэж, тус отрядын харъяа долоон заставын нэг "Гурван хүүхдийн застав”-т зочилж, хилчин дайчдын ахуй байдалтай танилцаж, улс орноо батлан хамгаалах ариун үйл хэрэгт нь амжилт хүслээ.

Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүхийн Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн, тус шүүхийн шүүгч М.Нямбаяр, Н.Мөнхжаргал нар Булган сум дахь сум дундын 26 дугаар шүүхэд ажиллаж, тус шүүхийн шүүгч, шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, мэдээлэл лавлагааны ажилтан нарт зориулан, "Эрүүгийн хэргийн шүүн таслах ажиллагаа” сэдвээр сургалт зохион байгуулж ажиллав.

"Нээлттэй шүүх – Алслагдсан сумдад” арга хэмжээнд Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүхийн Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн, тус шүүхийн шүүгч М.Нямбаяр, Н.Мөнхжаргал, тус шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн нар оролцон мэдээлэл хийсэн бөгөөд Булган, Алтай, Үенч сумын ИТХ, Засаг дарга, бусад удирдлагуудтай уулзан, санал солилцож, шүүхийн үйлчилгээг алслагдсан сумын иргэдэд хүргэхэд цаашид анхаарах асуудлын талаар ярилцаж, хамтран ажиллах ажлын чиглэлээ тодорхойлж ярилцлаа.

Энэхүү арга хэмжээнд Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүхийн шүүгчийн туслах Б.Марина, жолооч Б.Отгондагва нар оролцлоо.

 

Шүүхийн мэдээлэл лавлагааны алба


шаблоны для dle 11.2
Нийтэлсэн admin   Үзсэн: 805   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Огноо Нэр Танхим
2021.03.01-2021.03.05 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2021.03.01-2021.03.05 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
2021.02.22-2021.02.26 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2021.02.15-2021.02.19 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Тус шүүхийн ажилтнуудын иргэдэд үйлчлэх үйлчилгээний соёлын түвшинг та хэрхэн үнэлж байна вэ?


 
 
Хандалт

Өнөөдөр: 1


Өчигдөр: 1


Нийт: 37792


Таны IP хаяг: 10.2.121.20

«    February 2021    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728