Эцэг хуулийн өөрчлөлтөд шүүх эрх мэдэл өртөх ёсгүй

Нийтэлсэн: admin /  2017-08-30 өдөр

 

 

Үндсэн хуулийн өөрчлөлтийн хэлэлцүүлэг орон даяар өрнөж байгаа энэ цаг үед "засаглалын эрх мэдлийн хуваарилалтыг өөрт ашигтай болгох гэж байна" гэх хардлага дагуулсаар. Гол нь тогтолцоондоо гажиг үүсгэхгүй эцэг хуулиа өөрчлөн батлах нь хууль санаачлагчдын хувьд чухал үүрэг байлтай.


 

XVIII зууны Францын сэтгэгч Шарль де Монтеське "Төрийн эрх мэдлийг хуваах онол"-доо "Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглал тэгш эрхтэй байж нийгмийн зөв тогтолцоог авчирдаг" гэж үзжээ. Хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдэл нэг гарт орвол хуулийн хэрэгжилт үгүй болж, дураараа авирлах боломж бүрдэнэ. Мөн шүүхийг парламентаас томилбол хууль тогтоогчдын гар хөл болж, шүүх засаглал үндсэндээ нурна гэж сануулсан байдаг.

Монгол Улсын хувьд "давхар дээлээ" аль эрт нөмөрч, гүйцэтгэгчид нь хууль тогтоогчдоо "атгадаг" болсоор удаж байна. Харин шүүгчдийг Ерөнхийлөгчийн зарлигаар томилдог, тэд харьцангуй хараат бус үйл ажиллагаагааявуулдаг нь өнөөг хүртэл үймээн самуунгүй төр тогтсоор ирсэн хүчин зүйл гэж хэлж болно.


 

Эрх баригчид шүүхийн дээр зайдалсаар байх уу?


 

Энэ парламентын үед 65-ын бүлэг Үндсэн хуулийг өөрчлөх нь гарцаагүй болсон. Тэд хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалыг авсан. Харин одоо дураараа дургихад нь тээг болоод байгаа шүүхийг гартаа оруулах эрх зүйн орчноо нээж авахын төлөө улайрч буйг үгүйсгэхгүй.

 

Хууль тогтоогчид шүүхийн дээр гишгэлсэн хэд хэдэн тохиолдол бий.


 

Хавар, өвлийн улиралд хурдан морины уралдаан зохион байгуулахыг шүүхээр хориглосоор байхад Засгийн газар шийдвэрийг гар дээрээ авахаас урьтаж хаврын "Дүнжингарав" наадмыг найруулсан. Шавар шавхайнд булагдаж, хүйтэнд хайрагдсан уралдаанч хүүхдүүд болоод ангийн үсээр гоёж, дулаан машиндаа тухлан суугаад морьдоо ирэхийг хүлээж буй уяач улстөрчдийн зураг нийтийн сүлжээгээр эрчимтэй тархаж эсэргүүцсэнийг санаж байгаа байх.


 

Баянзүрх дүүргийн хэд хэдэн тойргийн сонгуулийн дүнг шүүхээр эцэслэн шийдэж, олонх цөөнхийг ойлгомжтой тогтоож өгсөөр байтал Хотын мэр өөрийн хүнийг дүүргийн засаг даргаар захирамжилсан. Үүнийг эсэргүүцэж, шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг шаардсан иргэд болон цагдаагийн хооронд мөргөлдөөн гарч самуун үүссэн нь өнгөрсөн хавар. Амьсгал боогдуулагч хорт хий ашиглаж, эсэргүүцэгчдийг номхтгосон цагдаа нар ээж шигээ хүмүүсийг нимгэн хувцастай нь чирч гаргаж байсан тэр зэврүүн өдрийг мартаагүй.


 

Төрийн албан хаагчид сонгуулийн дараах хомроголон халалтад өртөж, ажилгүй болсон иргэд эрхээ сэргээлгэхээр шүүхэд ханддаг нь бараг жишиг болжээ. Хуулийн дагуу ажилд нь эргүүлэн авах шийдвэрийг шүүхээс гаргасан ч намын татаастай зуурдын дарга нарын тохуу болж, хаалганых нь гадна хүлээн суугаа нь олон.


 

Иргэдийн шүүхэд итгэх итгэл өссөөр байна


 

Хуультогтоогч, гүйцэтгэгчдийн гажуудуулсан хэргийг таслан зогсоож, шударга ёсыг тогтоох эцсийн боломж нь өнөөдөр шүүх засаглал болоод байна. Шүүхийн энэ эрх мэдлийг эцэг хуулиа өөрчлөх замаар булаан авч, өөрсдийн "уяаны нохой" болгох санаархал цухалзаж эхэллээ. Энэ бол зөвхөн МАН-д хамаатай өөрчлөлт биш. Дараа дараагийн сонгуульд өрсөлдөх улс төрийн хүчнүүд засаглалын бүх эрхийг гартаа авахын төлөө увайгүй аргаар улайран тэмцэх болно.


 

Харин ард түмэн үүнийг эсэргүүцэж байна. Тэдний шүүхэд итгэх итгэл улам өссөөр байгааг гадаад дотоодын судалгааны дүн харуулдаг. Манай улсын хувьд шүүхэд хандаж, түүгээр үйлчлүүлж үзээгүй иргэдийн дунд шударга гэдэгт итгэх нь харьцангуй бага байдаг аж. Харин шүүхэд хандсаны дараа иргэдийн бодол өөрчлөгдөж "шударга шүүхтэй улс" гэх үнэлэмжтэй болдог байна. Энэ нь шүүхээр үйлчлүүлж байсан иргэдийн 80-90, оролцож үзээгүй иргэдийн 60 гаруй хувь нь "шүүхэд итгэдэг" гэж хариулсан судалгаанаас харагдаж байна. Мөн шударга бусын золиос болж 3-5 жилийн турш хохирч, хилс хэрэгт гүтгэгдсэн, хоригдсон, эрх нь зөрчигдсөн олон мянган хүн "Шүүхэд баярлалаа" хэмээн сэтгэгдлээ илэрхийлснийг ШЕЗ-ийн цахим хуудаснаас харж болно.


 

Шүүх засаглалд эрх баригчдын шууд нөлөө орж, хутгалдах аваас шударга ёсны төлөөх иргэдийн эсэргүүцэл, эмх замбараагүй байдал, хууль хүчний байгууллагуудтай тулгарах, мөргөлдөх, цаашлаад үймээн самуун ч гарч болзошгүй байдалд хүрнэ. Өнөөгийн уло төрийн нөхцөл шалтгаанаас үүдэн эрх нь зөрчигдсөн хүний эцсийн найдвар шүүх болоод байна. Харин одоо олонхын дарангуйлал дор иргэд нийтээрээ төр засгаа сонгох, хянах эрхээ булаалгах вий гэж болгоомжилж байна. Бидний эрхийг зөрчихөд хандах газаргүй, итгэх төргүй болох аюул ойрхон байна.

 


С.Оюунтуул

 Эх сурвалж: Өнөөдөр сонин 2017.08.29

 



 
 

Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн мэдээлэл

Шүүхийн захиргааны ажилтан бэлтгэх сургалт эхэллээ
Шүүхийн захиргааны ажилтан бэлтгэх сургалт эхэллээ


  "Шүүхийн захиргааны ажилтан бэлтгэх” сургалт Хууль ...

“Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч” сургалт эхэллээ
“Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч” сургалт эхэллээ


       Шүүхийн ерөнхий зөвлөлөөс жил бүр ...

Шүүхийн захиргааны ажилтан бэлтгэх сургалтад урьж байна
Шүүхийн захиргааны ажилтан бэлтгэх сургалтад урьж байна

  "ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ АЖИЛТАН БЭЛТГЭХ” СУРГАЛТАД УРЬЖ БАЙНА Монгол Улсын Шүүхийн ерөнхий ...

Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээ байгууллаа
Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээ байгууллаа

         Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, доктор, профессор Н.Лүндэндорж ...

Эцэг хуулийн өөрчлөлтөд шүүх эрх мэдэл өртөх ёсгүй
Эцэг хуулийн өөрчлөлтөд шүүх эрх мэдэл өртөх ёсгүй

    Үндсэн хуулийн өөрчлөлтийн хэлэлцүүлэг орон даяар өрнөж байгаа энэ цаг үед ...

Шүүгчийн сонгон шалгаруулалтыг хойшлууллаа
Шүүгчийн сонгон шалгаруулалтыг хойшлууллаа

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2017 оны 85, 86 дугаар тушаалаар зарласан шүүгчийн сонгон ...

Шүүхэд салахаар хандаж байгаа гэр бүлийн 50 хувь нь эвлэрээд гардаг
Шүүхэд салахаар хандаж байгаа гэр бүлийн 50 хувь нь эвлэрээд гардаг

Ховд аймаг дахь анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагч Д.Алимаатай ярилцлаа.   -Та олон ...

МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН 2017 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН ШҮҮН ТАСЛАХ АЖИЛЛАГААНЫ НЭГДСЭН ДҮН МЭДЭЭ
МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН 2017 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН ШҮҮН ТАСЛАХ АЖИЛЛАГААНЫ НЭГДСЭН ДҮН МЭДЭЭ

Шүүхээр шийдвэрлэсэн эрүүгийн хэргийн тоо 43.3 хувиар, ял шийтгүүлэгчдийн тоо 39 хувиар өссөн ...

Д.Алимаа: Эвлэрүүлэн зуучлал хэрэгжсэнээр шүүх иргэддээ ойртсон
Д.Алимаа: Эвлэрүүлэн зуучлал хэрэгжсэнээр шүүх иргэддээ ойртсон

"Монголын шүүхийн ажилтнуудын нэгдсэн холбоо” төрийн бус байгууллагын санаачилгаар шүүхийн ...

Зургийн цомог