НИЙТ ГИШҮҮДИЙН АНХААРАЛД
Монголын шүүгчдийн холбоо Архангай аймаг дахь салбар хорооны санаачилгаар TUVD agency компанитай хамтран ХБНГУ-ын шүүх болон Шүүгчдийн холбоотой туршлага судлах, танилцах аялалын хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болоод байна.
Танилцах аялалын хөтөлбөрийн дагуу 2015.6.13-2015.6.24-ний өдөр хүртэлх хугацаанд ХБНГУ, Чех, Австри, Итали, Швейцарь, Франц, Бельги, Нидерланд гэсэн 8 орноор явах бөгөөд энэхүү хөтөлбөрийн албан ёсны арга хэмжээ нь ХБНГУ –д болох юм.
Нийт аялалын зардал 3400 евро.
Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй гишүүд өөрсдөө ажлаа зохицуулан зардлаа гарган явна.
Бүртгэлийн сүүлийн хугацаа: 2015.05.25
Визэнд орох хугацаа: 2015.06.03
Анхаарах зүйл:
Гадаад паспорт нь 1 жилээс дээш хугацаатай, 2007 оноос хойш авсан байна.
Хөтөлбөрт хамрагдах гишүүдийн тоо: 15
Виз мэдүүлэхээс өмнө зардлыг бүрэн төлсөн байна.
Гишүүдийн тоо 10 хүрээгүй бол хөтөлбөр цуцлагдана.
ХӨТӨЛБӨР
TUVD
Tuvd Agentur Prenzlauer Allee 36,10405 Berlin, Germany Tel: +49(0)173-7818747, boldgerel@tuvd.com
2015.04.18 №17 Берлин хот
Туршлага судлах аялалын санал
хүргүүлэх нь:
2008 онд Берлин хотноо үүсгэн байгуулагдсан "ТӨВД” агентур нь хүний хөгжлийн чиглэлээр нэн ялангуяа Монгол орны хөгжлийн түлхүүр болсон Монгол хүнийг хөгжүүлэх зорилготой. Энэ хугацаанд бид ХБНГУ-д барилгын салбарын ажилчид, инженерүүд,төмөр боловсруулах чиглэлийн ажилчид, мэргэжлийн болон ЕБС-ийн удирдах ажилчид,багш нар болон хэвлэл мэдээлэл,хөдөө аж ахуй, эрүүл мэндийн салбаруудад төрөл бүрийн сургалт,туршлага судлах ажил хэрэгч аялалуудыг зохион байгуулж 1000 орчим хүн хамрагдсан байна.Эдгээр сургалт,мэдээлэл туршлага судлах аялалуудыг холбогдох салбарын төрийн болон төрийн бус байгууллага ААН-үүдтэй хамтран хэрэгжүүлж байна.Бид энэ удаад ХБНГУ-ын Хууль эрх зүй,шүүхийн салбараас туршлага судлах мэдээллийн аялалын саналыг хүргүүлж байна.
ХҮНДЭТГЭСЭН
TUVD AGENCY
ХБНГУ-ын хууль,эрх зүйн салбараас туршлага судлах, танилцах аялалын хөтөлбөр
ХБНГУ,ЧЕХ,АВСТРИ,ИТАЛИ,ШВЕЙЦАРЬ,ФРАНЦ,БЕЛЬГИ
НИДЕРЛАНД
1.өдөр 2015.06.13 Бямба
11:50 Берлин- Тегэл онгоцны буудалд хүрэлцэн ирэх
13:00-14:00 Зочид буудал буух
14:30-16:00 Өдрийн хоол
16:00-18:00 Берлин хоттой танилцах аялал
18:00 Чөлөөт цаг
2.өдөр 2015.06.14 Ням
08:00-09:00 ХБНГУ-ын Парламентын ордонтой танилцах
09:00-10:00 Өглөөний цай ХБНГУ-ын Парламентын ордны "Kafer”зоогийн газарт
10:30-12:30 Берлиний нэгэн шүүхэд зочилж,үйл ажиллагаатай нь танилцах
13:00-14:00 Өдрийн хоол
14:00-16:30 ХБНГУ ын Холбооны Шүүгчдийн холбоонд зочлох
3.өдөр 2015.06.15 Даваа
07:00-08:00 Өглөөний цай
07:30-11:30 Берлин -> Праг /Чех/ 350 км
12:00-13:00 Өдрийн хоол
13:30-14:00 Зочид буудалд буух
14:30-19:00 Праг хоттой танилцах
4.өдөр 2015.06.16 Мягмар
07:00 Өглөөний цай
07:30-11:00 Праг -> Вена /Австри/ 340 км
11:00-13:00 Вена хоттой танилцах
13:00-14:00 Өдрийн хоол
14:00-18:00 Вена хоттой танилцах
5.өдөр 2015.06.17 Лхагва
07:00 Өглөөний цай
07:30-13:30 Вена -> Венеци /Итали/600km
13:00-14:00 Өдрийн хоол
14:00-20:00 Венеци хоттой танилцах явган болон гондол завин аялал
20:00 Зочид буудалд буух, амрах
6.өдөр 2015.06.18 Пүрэв
08:00 Өглөөний цай
09:00-14:00 Венеци -> Мон Блон /Mont Blanc/Швейцарь/Франц,Швейцарийн хилд орших Альпийн нурууны ноён оргил/ 491 км
14:00-15:00 Өдрийн хоол
15:00-18:00 Мон Блон-д /Mont Blanc/ гарах
18:00 Зочид буудалд буух алжаал тайлах, чөлөөт хөтөлбөр
7.өдөр 2015.06.19 Баасан
07:00 Өглөөний цай
08:00-14:00 Мон Блон /Mont Blanc/-> Парис /Франц/ 621км
14:00-15:00Өдрийн хоол
15:00-18:00 Эйффэлийн цамхагт гарах
18:00-20:00 Парис хоттой танилцах
20:00 Зочид буудалд буух алжаал тайлах, чөлөөт хөтөлбөр
8.өдөр 2015.06.20 Бямба
08:00 Өглөөний цай
09:00-12:00 Луврын музей
12:00-13:00Өдрийн хоол
13:00-15:30 Парис -> Брюссэл /Бельги/ 305 км
15:30-17:30 Брюссэл хоттой танилцах
17:30-20:00 Брюссэл -> Амстердам/Нидерланд/206 км
20:00 Зочид буудалд буух алжаал тайлах, чөлөөт хөтөлбөр
9.өдөр 2015.06.21 Ням
08:00 Өглөөний цай
09:00-12:00 Амстердам хоттой танилцах
12:00-13:00Өдрийн хоол
13:00-21:00 Амстердам -> Берлин /Герман/ 655 км
20:00 Зочид буудалд буух алжаал тайлах, чөлөөт хөтөлбөр
10.өдөр 2015.06.22 Даваа
08:00 Өглөөний цай
09:00-12:00 Чөлөөт хөтөлбөр
13:00-14:00 Өдрийн хоол
11.өдөр 2015.06.23 Мягмар
08:00 Өглөөний цай
09:00-18:00 Чөлөөт хөтөлбөр
19:00 Урлагийн тоглолт үзэх
11.өдөр 2015.06.24 Лхагва
08:00-09:00 Өглөөний цай
09:30-10:00 Зочид буудлаас гарах
10:00-11:00 Онгоцны буудал хүргэгдэх
13:00 Берлин≥Улаанбаатар нислэг
Бүртгэх хугацаа: 2015.05.25 хүртэл
Виз мэдүүлэх: 2015.06.02 15:00 цагт
Аялалын үнэ: Евро 3.400
Зардалд багтсан үйлчилгээ:
·Олон улсын Улаанбаатар-> Берлин->Улаанбаатар нислэг
·Бусад тээврийн зардал
·Зочид буудал, өглөөний цай
(2 хүний өрөөгөөр тооцсон,хэрэв та нэг хүний өрөөнд байхыг хүсвэл EUR 200,- нэмэгдэнэ)
·11 х өдрийнхоол
·Зохион байгуулалт,хөтөч,орчуулагчийн зардал
·Эрүүл мэндийн даатгал
Дээрхи зардалд визний хураамж,хөтөлбөрт ороогүй чөлөөт цагийн зардал, оройн хоол тусгагдаагүй болно.
Дэлгэрэнгүй мэдээллийг99096158,96016158 утсаар болон odbayar.lkh@gmail.com хаягаар авна уу.
Мэдээллийн эх сурвалж: http://www.judge.mn/