“Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч” сургалт эхэллээ

Нийтэлсэн: admin /  2017-09-25 өдөр


       Шүүхийн ерөнхий зөвлөлөөс жил бүр зохион байгуулдаг "Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч” сургалт өнөөдөр (2017.09.22) эхэллээ. Дөрөв дэх удаагийн тус сургалтад өдөр тутмын 8 сонин, үндэсний хэмжээнд эфирээ цацдаг 11 телевиз, 18 сайтын эрэн сурвалжлах, хууль эрх зүй, шүүхийн сэтгүүл зүйгээр дагнан уран бүтээл туурвидаг 37 сэтгүүлч оролцож байна. 


       Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан сургалтыг нээж үг хэлэхдээ "Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч” сургалтын зорилгыг шүүх ил тод, нээлттэй байх, сэтгүүлчдээр дамжуулж иргэдэд мэдээлэл хүргэх болон сэтгүүлчдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулах гэж тодотголоо. 

 

       Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Шинжлэх Ухааны Гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Н.Лүндэндорж "Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч” сургалтын ач холбогдлыг "Үр нөлөө, бүтээмж, хариуцлагыг дэлхий дахинд бүх салбар хэрэгжүүлэхийн төлөө зүтгэж байгаа. Энэ гурвыг бий болгоход мэдлэг чухал нөлөөтэй. Шүүх, хуулийн салбарын мэдээллийг ил тод, нээлттэй өгч байгаа нь та бүхнийг салбартаа үр нөлөө, бүтээмжтэй, хариуцлагатай ажиллахад туслаж байгаа хэлбэр юм” хэмээн дүгнэсэн юм.


       Мөн тэрбээр Азийн сангаас хийсэн "Авлигын талаарх олон нийтийн ойлголт тогтоох судалгаа”-ны тайланг онцоллоо. Азийн сангаас 2006 оноос хойш авлигын талаарх олон нийтийн ойлголтыг судалж, тайлан гаргадаг. 2006-2014 оныг хүртэл авлигад хамгийн их өртдөг таван байгууллагад иргэд шүүхийг оруулж байсан бол 2015-2017 онуудад шүүх энэ жагсаалтаас гарчээ. Өөрөөр хэлбэл, сүүлийн гурван жилд шүүх засаглалыг авлигаас ангижирсан гэж иргэд үзсэн байна. Шүүхийн шинэтгэл хэрэгжсэн 2015, 2016, 2017 онд авлигад автсан салбаруудын жагсаалтаас шүүх гарсан нь баримттай үр дүн гэдгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга онцоллоо. 

 

       "Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч” сургалтанд Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах үндэслэл шаардлага, Шүүхийн тогтолцоо: Үндсэн хуулийн шүүхийн эзлэх байр суурь, онцлог, Шүүгчийн хараат бус байдал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шинэчлэлт, Эрүүгийн хуулийн үзэл баримтлал, Зөрчлийн тухай хуулийн үндсэн зохицуулалт, Эрүүгийн хуулийн хэрэгжилт, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх эрх зүйн зохицуулалт, хэрэгжилт зэрэг сэдвүүдээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Монгол Улсын Шинжлэх Ухааны Гавьяат зүтгэлтэн, философийн ухааны доктор, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Н.Лүндэндорж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Ганзориг, Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн, хууль зүйн ухааны доктор, дэд профессор О.Мөнхсайхан, Монгол Улсын Гавьяат хуульч Б.Сарантуяа, Улсын Ерөнхий прокурорын орлогч, Хууль цаазын шадар зөвлөх Г.Эрдэнэбат, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул нар хичээл заах юм. Нийслэл дэх эрүү, иргэн, захиргааны хэргийн анхан шатны шүүхийн олон нийттэй харилцах мэргэжилтнүүд сургалтанд хамрагдаж, шүүхээс мэдээлэл авах эрх, сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаа, шүүхийн ил тод, нээлттэй байдлын талаар сэтгүүлчидтэй харилцан санал солилцоно.

  

       Шүүхийн сэтгүүл зүйн үндсийг тавьсан тус сургалт нь шүүхийн ил тод, нээлттэй байдлын бас нэгэн хэмжүүр болохын хувьд шүүх ба олон нийт, хэвлэл мэдээллийн харилцаа, хамтын ажиллагаа, түүнд тулгамдаж буй асуудлуудын талаар уулзалт хэлэлцүүлгийг өрнүүлдэгээрээ онцлогтой. Өнгөрсөн хугацаанд "Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч” сургалтад 200 орчим сэтгүүлч хамрагдаад байна.

 

 

 

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс



Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн мэдээлэл

Шүүхийн захиргааны ажилтан бэлтгэх сургалт эхэллээ
Шүүхийн захиргааны ажилтан бэлтгэх сургалт эхэллээ


  "Шүүхийн захиргааны ажилтан бэлтгэх” сургалт Хууль ...

“Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч” сургалт эхэллээ
“Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч” сургалт эхэллээ


       Шүүхийн ерөнхий зөвлөлөөс жил бүр ...

Шүүхийн захиргааны ажилтан бэлтгэх сургалтад урьж байна
Шүүхийн захиргааны ажилтан бэлтгэх сургалтад урьж байна

  "ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ АЖИЛТАН БЭЛТГЭХ” СУРГАЛТАД УРЬЖ БАЙНА Монгол Улсын Шүүхийн ерөнхий ...

Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээ байгууллаа
Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээ байгууллаа

         Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, доктор, профессор Н.Лүндэндорж ...

Эцэг хуулийн өөрчлөлтөд шүүх эрх мэдэл өртөх ёсгүй
Эцэг хуулийн өөрчлөлтөд шүүх эрх мэдэл өртөх ёсгүй

    Үндсэн хуулийн өөрчлөлтийн хэлэлцүүлэг орон даяар өрнөж байгаа энэ цаг үед ...

Шүүгчийн сонгон шалгаруулалтыг хойшлууллаа
Шүүгчийн сонгон шалгаруулалтыг хойшлууллаа

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2017 оны 85, 86 дугаар тушаалаар зарласан шүүгчийн сонгон ...

Шүүхэд салахаар хандаж байгаа гэр бүлийн 50 хувь нь эвлэрээд гардаг
Шүүхэд салахаар хандаж байгаа гэр бүлийн 50 хувь нь эвлэрээд гардаг

Ховд аймаг дахь анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагч Д.Алимаатай ярилцлаа.   -Та олон ...

МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН 2017 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН ШҮҮН ТАСЛАХ АЖИЛЛАГААНЫ НЭГДСЭН ДҮН МЭДЭЭ
МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН 2017 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН ШҮҮН ТАСЛАХ АЖИЛЛАГААНЫ НЭГДСЭН ДҮН МЭДЭЭ

Шүүхээр шийдвэрлэсэн эрүүгийн хэргийн тоо 43.3 хувиар, ял шийтгүүлэгчдийн тоо 39 хувиар өссөн ...

Д.Алимаа: Эвлэрүүлэн зуучлал хэрэгжсэнээр шүүх иргэддээ ойртсон
Д.Алимаа: Эвлэрүүлэн зуучлал хэрэгжсэнээр шүүх иргэддээ ойртсон

"Монголын шүүхийн ажилтнуудын нэгдсэн холбоо” төрийн бус байгууллагын санаачилгаар шүүхийн ...

Зургийн цомог