Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
7-05-2015, 11:27   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭЛЛИЙГ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 123 ДУГААР АНГИЙН БИЕ БҮРЭЛДЭХҮҮНД ХҮРГЭЛЭЭ

Иргэний хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүх, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүхийн Тамгын газраас санаачлан Ховд аймаг дахь Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн бие бүрэлдэхүүнд "Шүүхийн шинэтгэл-2014”- сэдвээр болон Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүхийн үйл ажиллагааны мэдээллийг хүргэх ажлыг тус шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Б.Отгонтулга нар 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр зохион байгууллаа.

Шүүхийн үйл ажиллагааны мэдээллийг хүргэх уулзалтад Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн 150 орчим албан хаагчид оролцож, шүүхийн шинэтгэлийн мэдээ, мэдээллийг сонсож, сонирхсон асуултдаа хариулт авлаа.

 

Шүүхийн мэдээлэл лавлагааны алба

 

шаблоны для dle 11.2
Нийтэлсэн admin   Үзсэн: 827   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Огноо Нэр Танхим
2021.03.01-2021.03.05 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2021.03.01-2021.03.05 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
2021.02.22-2021.02.26 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2021.02.15-2021.02.19 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Манай шүүхийн үйл ажиллагааны мэдээллийг ямар байдлаар хүлээн авах нь танд илүү тохиромжтой вэ?


 
 
Хандалт

Өнөөдөр: 1


Өчигдөр: 1


Нийт: 37792


Таны IP хаяг: 10.2.121.20

«    February 2021    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728