Тус шүүхийн Тамгын газраас 6 дугаар тойрогийн Тахарын албатай хамтран "Шүүхийн байрны стандарт”, "Шүүх хуралдааны журам сахиулах үйл ажиллагаа” сэдвээр, шүүхүүдийн нийт шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад зориулан, 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 16 цагт сургалт зохион байгууллаа.
Энэхүү сургалтаар шүүхийн байр, шүүх хуралдааны танхим, Ерөнхий шүүгч, шүүгчдийн өрөө, албан тасалгаа, шүүхийн захиргааны ажилтнуудын ажлын байр, өрөө тасалгааны стандарт, ажиллах нөхцөл, албан тасалгаанд зайлшгүй байвал зохих хэрэгслүүдийн талаар тогтоосон журамд заасан зүйлүүдийн талаар дэлгэрэнгүй танилцуулж, харилцан санал солилцлоо.