Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
14-04-2015, 16:28   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Шүүхэд баярлалаа...

Шүүхийг зорьж буй иргэдийн сэтгэл зүй эргэлзэнгүй байдаг ч хэрэг маргаанаа шийдвэрлүүлсний дараа багтаж ядсан талархлаа илэрхийлэхээр өөрсдийн хүсэлтээр ийнхүү ярьж байна. Шүүхэд итгэх иргэдийн итгэл, шүүх дэхь олон нийтийн хяналт, ил тод, нээлттэй, шуурхай үйлчилгээний хүртээмжээр шүүхийг "тольдож” болох юм. Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1, 2, 4 дүгээр шүүхүүдээр тус тус үйлчлүүлсэн иргэдийн санал сэтгэгдлийг та бүхэнд хүргэж байна. 


М.Тодбаяр: Шүүхийн үүднээс л хэрэг минь бүтэх итгэл төрсөн.


- Миний бие Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхэд мөнгөний асуудлаар нэхэмжлэл гаргасан. Хэвлэл мэдээллээр шүүхийг шинэчлэгдэж өөрчлөгдөж байгаа гэсэн мэдээллийг их л сонссон. Шүүх рүү анх ороход Тахар хүлээн аваад, хэнтэй уулзах, ямар хэргээр явааг лавлаад, мэдээлэл лавлагааны ажилтантай уулзуулахад элдэв шаардлага хангаагүй хэмээн буцаалгүй нэхэмжлэлийг минь хүлээж авахад үнэхээр дотор онгойгоод ирсэн. Шүүх рүү алхаж явахдаа шүүх хуулийн байгууллага шүү дээ, хүлээж авахгүй гээд буцах вий дээ гэсэн айдастай явснаа юуг нь нуух вэ.Үүднээс нь л хэрэг минь бүтэх юм байна гэсэн итгэл төрсөн. Учир нь хууль шүүхийн байгууллагаар явж үзээгүй, хуулийн мэдлэг хомс жирийн иргэн надад "Шүүх хуулийн байгууллага чинь бидний төлөө ажилладаг юм байна. Хэнийг ч алгачлалгүй хүлээж авдаг юм байна” гэсэн итгэл бага боловч төрсөн. Энэ тухай ч ойр тойрны хүмүүстээ ярьж бахархаж байна.


 

Шүүхэд гаргасан нэхэмжлэл маань тэр даруй хувиардагдаад хэн гэдэг шүүгчид өгч байгаа, туслах шүүгч нь хэн гэдэг, хэдний өдөр ирэх тухайг надад мэдээлэл лавлагааны ажилтан хэлж байгаа нь элдэв цохолт, хүлээлтгүй амар байсан. Шүүгчийн туслах надад хуулиар хүлээсэн эрх үүрэг, шүүн таслах ажиллагаанд хэрхэн оролцохыг тайлбарлаж өгсөн. Ингээд би хэргээ шийдүүлж, ойлголцохгүй байсан хүнээсээ авах ёстой хохирлоо аваад, хэн хэндээ санах бодох зүйлгүй гар бариад салцгаасан.


 

Шүүхийн байгууллага хэрэг маргааныг хуулийн дагуу шударгаар шийдвэрлэж, иргэний эрхийг хамгаалж өгдөг буянтай газар гэдгийг ойлгож авлаа. Дотор нь ажиллаж байгаа хүмүүс нь ч зан харьцаа сайтай, иргэд биднийг ялгаварлаж үздэггүй, хурдан шуурхай ажиллаж байгаад баярлаж байна. Энэ шүүхийн хамт олонд чин сэтгэлээсээ баярлалаа. Та бүхний ажил амьдрал улам дэгжин дээшилж, ард иргэд биднийхээ зөрчигдсөн эрхийг хамгаалж байгаа ажил үйлсэд нь улам их амжилт хүсэн ерөөе. Та бүгдийг төрийн сүлд ивээж байх болтугай.


Нэг зүйлийг нэмж хэлэхэд, би тухайн хүмүүсийн нэрийг бичсэнгүй. Шүүгчийн туслах надад "Шүүгч, шүүхийн ажилтанд нөлөөлж болохгүй” гэсэн учраас үүнд хамааралтай байх ч юмуу гэж бодоод нэрийг нь хэлсэнгүй. Түүнээс биш нэртэй устай нь хэлмээр л байна.



Г.Ганчимэг: Шүүхээр үйлчлүүлж байж шинэтгэлийг нь мэдэрлээ


Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхээр үйлчлүүлсэн Баянгол дүүргийн иргэн Г.Ганчимэг, түүний өмгөөлөгч Ч.Эрдэнэбат нар шүүн таслах ажиллагаанаас өмнө хэргийг нь хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгсөнд сэтгэгдлээ илэрхийллээ.


Би өнгөрсөн оны есдүгээр сард гадаадаас ирээд 8 нэрийн барааны зөвшөөрөлтэй хашаа байшин худалдаж авсан юм. Тухайн үед худалдаж байгаа тал 8 нэрийн барааны дэлгүүрийн тусгай зөвшөөрөл цуцлагдсан гэдгийг хэлэлгүй төөрөгдүүлэн зарсан учраас бид үлдэгдэл мөнгөө өгөх боломжгүй болсон. Наймаагаа буцаах гэж удаа дараа уулзсан ч шийдэлд хүрээгүй. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс бидэнд мэдэгдэлгүй 2015 оны нэгдүгээр сард Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан. Миний зүгээс шүүхэд хариуцагчаар дуудагдсан.

 

 

Миний хувьд анх удаа шүүхээр үйлчлүүлж байна. Хэдийгээр наймаа хийсэн хүмүүстэйгээ удаа дараа холбогдож учраа ололцохыг хүссэн ч асуудал шийдэгдэлгүй шүүх дээр ирсэн. Харин шүүгчийн туслах Х.Бямбасүрэн хуулийн дагуу эвлэрэн хэлэлцэх боломжоор хангаж, хэн хэний маань талд ашигтайгаар шийдэхэд тусалсанд үнэхээр баяртай байна. Шүүх шинэчлэгдэж ил тод , нээлттэй, шударга, шуурхай ажиллах болсон талаар мэдээлэл авдаг байсан ч энэ бүхнийг өөрийн биеэр мэдэрлээ.

шаблоны для dle 11.2
Нийтэлсэн admin   Үзсэн: 1 079   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Огноо Нэр Танхим
2022-11-14-2022-11-18 Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүү
2022-10-31-2022-11-04 Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүү
2022-10-31-2022-11-04 Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх Иргэн
2022-10-24-2022-10-28 Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүү
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Ховд аймаг дахь шүүхийн тамгын газрын үйл ажиллагаа.


 
 
Хандалт

Өнөөдөр: 1


Өчигдөр: 1


Нийт: 37792


Таны IP хаяг: 10.2.121.20

«    December 2022    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031