Иргэний хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүх, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүхийн Тамгын газрын даргын 2015 оны 51 дүгээр тушаалаар "Эрүүл - ногоон орчинтой шүүх” ажлын төлөвлөгөөг баталж, шүүхийн байрны гадаад болон дотоод орчин, шүүхийн гаднах нийтийн эзэмшлийн зам талбайг цэцэрлэгжүүлэг, мод, бут тарих арга хэмжээг 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс зохион байгуулж байна.
2015 оны 05 дугаар сарын 01-нээс 10-ны өдрүүдэд шүүхийн байрны хашааны газрын хөрсийг услах, сийрүүлэх, хөрсжүүлэх, бордоожуулах, үрслэгээг суулгах, мод тарих, цэцэгжүүлэх ажлуудыг хийж, шүүхийн нийт захиргааны ажилтнууд идэвхтэй оролцлоо.
"Эрүүл - ногоон орчинтой шүүх” ажлын төлөвлөгөөний хүрээнд 2015 оны 5 дугаар сараас 9 дүгээр сар хүртэлх хугацаанд шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудыг нийт 3 хэсэг болгон, багаар зохион байгуулж, "эко-аян” зарлаж байгаа бөгөөд цэцэгжүүлэх, цэцэрлэгжүүлэх ажлыг тууштай дэмжиж, ажлын үр дүнг тухай бүр хянаж, хугацааны эцэст дүгнэж, урамшуулж ажиллахаар боллоо.