Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлигаар тогтоосон "Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” 2015 оны 5 дугаар сарын 09-ны өдөр тохиож, энэхүү арга хэмжээнд Иргэн, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүхийн нийт шүүхийн захиргааны ажилтнууд идэвхтэй оролцож, Ховд аймгийн Жаргалант сумын Буянт голын хөвөө – Их, Бага гүүрүүдийн дунд орших аймгийн ойжуулалтын талбайд нийт 35 ширхэг бургас модыг өөрсдөө авч ирж, тарих ажлыг зохион байгууллаа.
Энэ өдөр шүүхийн гаднах талбайд "Эрүүл-ногоон орчинтой шүүх” аяны хүрээнд 10 ширхэг "Монгол сакура” модыг суулгаж, арчилгаа, усалгааг хийлээ.
Цэцэрлэгжүүлэх хөдөлгөөн үргэлжилж байна...