Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
5-07-2018, 11:16   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Шүүхийн нягтлан бодогч нарт зориулсан сургалт эхэллээ



          Шүүхийн нягтлан бодогч нарт зориулсан сургалт Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд өнөөдөр (2018.07.04) эхэллээ. Сургалтад анхан болон давж заалдах шатны шүүхийн тамгын газар, Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны нийт 45 нягтлан бодогч оролцож байна.

         Энэ удаагийн сургалт нягтлан бодогч нарын практик дадал, чадварыг хөгжүүлэхэд голчлон чиглэж байна. Нягтлан бодогч нар Засгийн газрын 2018 оны эхний хагас жилийн санхүүгийн тайланд Төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн тайланг нэгтгүүлэх юм. Мөн Сангийн яам, Шүүхийн санхүү, хөрөнгө оруулалтын газар, Дотоод аудитын албанаас холбогдох хууль, дүрэм журам, стандартын хэрэгжилт, анхаарах асуудлын талаар практикт суурилсан сургалтыг зохион байгуулна.

Сургалт 2018 оны 07 дугаар сарын 4-нөөс 07 дугаар сарын 07-ны өдрийг дуустал 4 хоногийн турш үргэлжилнэ.

 

 

шаблоны для dle 11.2
Нийтэлсэн MLA   Үзсэн: 155   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Тус шүүхийн ажилтнуудын иргэдэд үйлчлэх үйлчилгээний соёлын түвшинг та хэрхэн үнэлж байна вэ?


 
 
Хандалт
«    July 2019    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031