Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
12-05-2015, 18:01   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

"НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ” СЭДВЭЭР ДОТООД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Иргэн, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүхийн Тамгын газраас Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэстэй хамтран "Нийгмийн даатгалын хууль эрх зүйн зохицуулалт” сэдвээр шүүхийн нийт шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууддаа зориулсан дотоод сургалтыг 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдөр зохион байгууллаа.

Сургалтын үеэр иргэдийн ажилласан жилийг тогтоох тал дээр шүүхийн байгууллага болон Нийгмийн даатгалын хэлтэс хоорондын хамтын ажиллагаа, уялдааг холбоог сайжруулж иргэдийг чирэгдүүлэхгүй байх талаар анхаарч ажиллах талаар шүүгчид, нийгмийн даатгалын байцаагч нартай санал солилцож, нийгмийн даатгалын сангаас олгогддог тэтгэвэр, тэтгэмжийн талаар харилцан мэдээлэл солилцсон үр дүнтэй сургалт боллоо гэж сургалтанд оролцсон шүүгч, ажилтнууд болон Нийгмийн даатгалын байцаагчид дүгнэлээ.

Шүүхийн мэдээлэл лавлагааны алба

шаблоны для dle 11.2
Нийтэлсэн admin   Үзсэн: 721   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Огноо Нэр Танхим
2021.03.01-2021.03.05 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2021.03.01-2021.03.05 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
2021.02.22-2021.02.26 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2021.02.15-2021.02.19 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Ховд аймаг дахь шүүхийн тамгын газрын үйл ажиллагаа.


 
 
Хандалт

Өнөөдөр: 1


Өчигдөр: 1


Нийт: 37792


Таны IP хаяг: 10.2.121.20

«    February 2021    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728