Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
22-08-2018, 15:44   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Шүүхийн захиргааны ажилтан бэлтгэх сургалт эхэллээ

 "Шүүхийн захиргааны ажилтан бэлтгэх” сургалт Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн сургалтын танхимд өнөөдөр /2018.08.20/ эхэллээ.

    Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Шүүхийн хүний нөөцийг бэлтгэх, шүүгч, ажилтныг чадавхжуулахад чиглэсэн "Шүүхийн хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх” хөтөлбөрийг 2014 онд баталж, "Шүүхийн захиргааны ажилтан бэлтгэх тогтолцоог бүрдүүлэх” зорилгыг дэвшүүлсэн.
    Энэ хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Хууль зүйн үндэсний хүрээлэнтэй хамтран уг сургалтыг гурав дахь жилдээ зохион байгуулж буй юм. Сургалтад хууль зүйн их, дээд сургууль төгссөн 30 эрх зүйч хамрагдаж, шүүхийн захиргааны ажилтнаар мэргэшин суралцаж байна. Сургалтын зорилго нь шүүхийн захиргааны мэргэшсэн хүний нөөцийг бэлтгэх, шүүн таслах ажиллагаанд туслах чиг үүргийг хэрэгжүүлэх суурь мэдлэг, чадвар, хандлагыг төлөвшүүлэхэд чиглэх бөгөөд сургалт 80 цагийн танхимын сургалт, 175 цагийн шүүхэд хийх дадлагаас бүрдэнэ.
     Танхимын сургалтаар суралцагчид шүүх эрх мэдэл, шүүхийн захиргаа, шүүхийн тамгын газрын удирдлага, зохион байгуулалт, шүүхийн үйлчилгээ, шүүхийн захиргааны ажилтны эрх зүйн байдал, шүүхийн захиргааны ажилтны ёс зүй, харилцаа хандлага, шүүхийн ажилтны сэтгэл зүйн онцлог, шүүхийн мэдээллийн технологи, шүүхийн албан хэрэг хөтлөлт, архив, шүүхийн хэвлэл мэдээлэл олон нийтийн харилцаа, шүүхийн нууц, шүүхийн аюулгүй байдал зэрэг сэдвээр суурь мэдлэг эзэмшинэ. Мөн эрүү, иргэн, захиргааны хэргийн хөдөлгөөн, стандарт, хэргийн хөдөлгөөний нэгдсэн систем, шүүхэд хэрэг хүлээн авах ажиллагаа, хавтаст хэргийн хөтлөлт, хадгалалт, ашиглалт, шүүх хуралдааны бэлтгэл хангах ажиллагаа, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөх, техник зохион байгуулалтыг хангах, шүүхийн актын төсөл боловсруулах, хэргийн оролцогчид эрх, үүрэг танилцуулах, нотлох баримт, эд мөрийн баримт хадгалах, хамгаалах нь зэрэг сэдвээр кейс, дадлагад суурилсан мэдлэг, ур чадвар эзэмшинэ.
     Танхимын сургалтын дараа суралцагчид нийслэл дэх анхан шатны шүүхүүдэд 5 долоо хоногийн турш дадлага ажил хийж, практик мэдлэг, ур чадварт суралцах юм.

     Сургалтын нээлтийн үйл ажиллагаанд Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Мандах оролцож сургалтын талаар мэдээллийг өгсөн бөгөөд энэ жилийн сургалтын сургагч багш нарыг тусгайлсан хөтөлбөрийн дагуу урьдчилан бэлтгэж, сургалтын хөтөлбөрийг шинэлэг агуулгаар баяжуулан, сургалтын арга зүйг суралцагчийн оролцоонд тулгуурласан хэлбэрт шилжүүлэн, шүүхэд дадлагажих хугацааг нэмэгдүүлснээрээ онцлогтой болсныг дурдав.
      Сургалтын төгсгөлд мэдлэг, ур чадварын шалгалтад тэнцсэн суралцагчдад "Шүүхийн захиргааны мэргэшсэн ажилтан” гэрчилгээг олгох бөгөөд энэ нь шүүхийн захиргааны байгууллагад ажилд ороход давуу болох юм.
     Ийнхүү шүүхийн захиргаанд ажиллах хүсэл, эрмэлзэлтэй эрх зүйчдийн эзэмшвэл зохих мэдлэг, чадвар, хандлага олгоход чиглэсэн энэхүү сургалт гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа нь цаашид шүүхийн захиргааны хүний нөөцийг тасралтгүй мэргэшсэн ажилтнаар бүрдүүлэхэд ач холбогдолтой юм.
шаблоны для dle 11.2
Нийтэлсэн MLA   Үзсэн: 718   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Огноо Нэр Танхим
2023.02.06-2023.02.10 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2023.02.06-2023.02.10 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
2023.01.30-2023.02.03 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
2023.01.30-2023.02.03 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
Иргэн танд


Санал асуулга
 

Ярилцлага

Иргэн, Эрүүгийн хэргийн төрлөөр нь шүүгчид дагнан, мэргэшиж ажиллахыг та хэрхэн ойлгож, дүгнэж байна вэ?


 
 
Хандалт

Өнөөдөр: 1


Өчигдөр: 1


Нийт: 37792


Таны IP хаяг: 10.2.121.20

«    February 2023    »
MonTueWedThuFriSatSun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728