Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
17-09-2018, 10:39   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Ховд аймагт жендэр, хүний эрхийн сургагч багш нарыг бэлтгэлээ.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн санхүүжилтээр 2018-2021 онд хэрэгжиж буй "Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь" төслийн хүрээнд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэгээр ахлуулсан Ажлын хэсэг 2018 оны 09 дүгээр сарын 10-12-ны өдрүүдэд Ховд аймгийн төвд "Жендэр ба хүний эрх" сэдэвт сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгууллаа. Энэ удаагийн сургалтад Баянхонгор, Завхан, Говь-Алтай, Ховд зэрэг 4 аймгийн төрийн захиргааны байгууллагуудын хүний нөөцийн асуудал хариуцсан ажилтнууд оролцож, хүний эрхийн сургагч багшийн гэрчилгээг 80 орчим албан хаагч гардан авлаа.
Орон нутаг дахь төрийн байгууллагуудын хүний нөөц, жендэрийн асуудал эрхэлсэн ажилтнуудыг хүний эрх, жендэрийн чиглэлээр мэргэшүүлэн улмаар тэднээр дамжуулан төрийн байгууллагуудад жендэрийн тэгш байдлыг бий болгоход төрийн албан хаагчдын хүлээх үүрэг, хариуцлагыг тайлбарлан таниулах, чадавхийг бэхжүүлэх сургалтуудыг явуулах, Монгол Улсад мэргэшсэн төрийн албыг бий болгоход дэмжлэг үзүүлэх зэрэг ач холбогдолтой юм.
Тус арга хэмжээнд Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас шүүхийн захиргааны ажилтнууд оролцлоо.
шаблоны для dle 11.2
Нийтэлсэн MLA   Үзсэн: 496   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Огноо Нэр Танхим
2023.03.20-2023.03.24 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
2023.03.20-2023.03.24 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2023.03.13-2023.03.17 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2023.03.13-2023.03.17 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
Иргэн танд


Санал асуулга
 

Ярилцлага

Манай шүүхийн үйл ажиллагааны мэдээллийг ямар байдлаар хүлээн авах нь танд илүү тохиромжтой вэ?


 
 
Хандалт

Өнөөдөр: 1


Өчигдөр: 1


Нийт: 37792


Таны IP хаяг: 10.2.121.20

«    March 2023    »
MonTueWedThuFriSatSun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031