Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
18-10-2018, 14:55   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

СУМДАД ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙГ СУРТАЛЧИЛЖ АЖИЛЛАЛАА.

   Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу шүүхийн үйл ажиллагааг сумдад сурталчлах ажлыг зохион байгуулан ажиллалаа.
    Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэнгээр ахлуулсан Ажлын хэсэг Ховд аймгийн Мөст, Цэцэг, Алтай, Мөнххайрхан, Манхан сумдад 2018 оны 7 дугаар сард, Дөргөн, Ховд, Буянт, Мянгад, Эрдэнэбүрэн, Дуут сумдад 2018 оны 9-10 дугаар саруудад тус тус ажиллаж, шүүхийн үйл ажиллагааг иргэдэд сурталчлах ажлыг 2018 онд 2 дахь удаагаа зохион байгуулж, ажиллалаа.
   Шүүхийн тамгын газраас сумдад шүүхийн үйл ажиллагааг сурталчлах ажлын хүрээнд сумын ард, иргэдтэй уулзалт зохион байгуулж, шүүхийн тухай багц хуулийн хэрэгжилт, шүүхийн шинэтгэлийн 10 үр дүн, шүүхийн талаархи мэдээ, мэдээллийн цахим болон бусад хэлбэрээр авах боломж, иргэд зөрчигдсөн эрхээ шүүхээр сэргээн тогтоолгох, шүүхэд хандах нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хэрхэн хангуулах, шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны цахим программын ач холбогдол зэрэг асууудлаар дэлгэрэнгүй мэдээ, мэдээлэл өгч, иргэдийн санал, хүсэлтийг сонсож, харилцан ярилцаж, иргэдийн эрх зүйн мэдлэгийн хүрээг өргөжүүлэн ажиллав.
     Сумдын удирдлагуудтай уулзалт зохион байгуулж, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний ажлын хүрээнд хамтран, иргэдэд шүүхийн талаар мэдээ, мэдээллийг тогтмол хэрхэн хүргэж, хамтран ажиллах, цахим хэлбэрээр иргэдэд боломж бүрдүүлж, иргэдийн шүүхэд мэдүүлэх эрхийг хангах орчин, нөхцлийн талаар санал солилцож, сумдын ИТХ-ын нарийн бичгийн дарга, Засаг Даргын Тамгын газрын эрх зүй, зохион байгуулалт хариуцсан ажилтан нарт тусгайлсан сургалт зохион байгуулж, шүүхийн байгууллагын хөтөч болж тухайн сум орон нутагтаа ажиллах мэдлэг, мэдээллээр хангаж, цаашид хамтран ажиллах арга, хэлбэр, агуулгаа тодорхойлон ярилцлаа.
     Сумдын Нутгийн захиргааны ордонд байршуулсан “Шүүхийн мэдээллийн самбар”-ын мэдээ, мэдээллийг шинэчлэн, сумын холбогдох ажилтнуудад хүлээлгэн өгч, хамтран ажилласнаар шүүхийн талаархи мэдээллийг хүртээмж, үр дүнг дээшлүүлэн ажилласан болно.


шаблоны для dle 11.2
Нийтэлсэн admin   Үзсэн: 574   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Огноо Нэр Танхим
2023.03.20-2023.03.24 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
2023.03.20-2023.03.24 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2023.03.13-2023.03.17 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2023.03.13-2023.03.17 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
Иргэн танд


Санал асуулга
 

Ярилцлага

Тус шүүхийн ажилтнуудын иргэдэд үйлчлэх үйлчилгээний соёлын түвшинг та хэрхэн үнэлж байна вэ?


 
 
Хандалт

Өнөөдөр: 1


Өчигдөр: 1


Нийт: 37792


Таны IP хаяг: 10.2.121.20

«    March 2023    »
MonTueWedThuFriSatSun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031