Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
8-01-2019, 18:46   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Шүүхийн мэдээлэл лавлагааны алба ХААН банкны Пос машин ашиглаж эхэллээ.


Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас шүүхийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй болгох ажлын хүрээнд 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс Ховд аймаг дахь ХААН банктай “ПОС машин ашиглах тухай” хамтарсан гэрээ байгуулж, шүүхийн мэдээлэл лавлагаанд нэхэмжлэл гаргаж байгаа иргэдэд банкны үйлчилгээг шүүхийн байранд шууд авах боломжийг бүрдүүлж, иргэд улсын тэмдэгтийн хураамжийг бэлэн бусаар шүүхийн мэдээлэл лавлагааны албаар дамжуулан төлөх болсноор шүүхээр үйлчлүүлэгч иргэд банкинд очиж, урт дараалалд зогсохгүйгээр нэхэмжлэлээ шуурхай бүрдүүлж өгөх нөхцөл бүрдлээ.
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА
шаблоны для dle 11.2
Нийтэлсэн admin   Үзсэн: 74   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Ховд аймаг дахь шүүхийн тамгын газрын үйл ажиллагаа.


 
 
Хандалт
«    June 2019    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930