Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
10-01-2019, 13:56   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫН ТАЙЛАН, АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨГ ТАНИЛЦУУЛЛАА.

   Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас 2018 онд аймгийн хэмжээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын чиглэлээр зохион байгуулсан ажлын тайлан, шүүхийн Тамгын газрын иргэд олон нийтэд чиглүүлэн зохион байгуулсан ажлын тайлан, шүүн таслах үйл ажиллагааны статистик мэдээ, мэдээллийн талаар Ховд аймгийн Гэмт Хэргээс Урьдчилан Сэргийлэх Салбар Зөвлөлийн хуралдаанд шүүхийн Тамгын газрын Д.Даваасүрэн мэдээлэл өглөө.Аймгийн ИТХ-ын орон нутгийн иргэдэд хууль суртчилах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдэд төрийн үйлчилгээг хуулийн байгууллагуудын хамтын ажиллагааны чиглэлээр хүргэн ажилласан талаар болон 2019 оны шүүхийн үйл ажиллагааг иргэдэд хүргэх ажлын хамтын ажиллагааны талаар нэгдсэн хуралдаанд шүүхийн Тамгын газраас тодорхой ажлын санал дэвшүүлж, ажил хэрэгчээр хамтран ажиллах чиглэлээр Гэмт Хэргээс Урьдчилан Сэргийлэх Салбар Зөвлөлийн 2019 оны нэгдсэн төлөвлөгөөнд тусгуулж, хамтран ажиллахаар боллоо.
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА
шаблоны для dle 11.2
Нийтэлсэн admin   Үзсэн: 67   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Манай шүүхийн үйл ажиллагааны мэдээллийг ямар байдлаар хүлээн авах нь танд илүү тохиромжтой вэ?


 
 
Хандалт
«    June 2019    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930