Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
17-01-2019, 12:57   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГИЙГ БҮРДҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.


  Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас 2019 оны “Шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын дотоод сургалтын хөтөлбөрийн хүрээнд 2019.01.10-ны өдөр тус шүүхийн шүүгч, ажилтнуудад “Эрүүл амьдралын хэв маягийг бүрдүүлэх нь” сэдэвт сургалтыг Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн хүргэлээ. 
Шүүхийн шүүгч, ажилтнуудад эрүүл зөв хооллолт, хүний биед нэн хэрэгцээтэй эрдэс бодис, амин дэм, уураг, эслэг, нүүрс ус зэрэг зүйлс, хөдөлгөөн, усны зохистой хэрэглээний талаар тодорхой мэдээлэл өгч, ажлын байран дээрээ зохистой хэрэгжүүлэн ажиллах талаар харилцан ярилцсан нь үр өгөөжтэй сургалт боллоо.
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА
шаблоны для dle 11.2
Нийтэлсэн admin   Үзсэн: 83   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Иргэн, Эрүүгийн хэргийн төрлөөр нь шүүгчид дагнан, мэргэшиж ажиллахыг та хэрхэн ойлгож, дүгнэж байна вэ?


 
 
Хандалт
«    June 2019    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930