Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
17-01-2019, 18:39   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ЖЕНДЕРИЙН СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТАНД ОРОЛЦЛОО.


      “Жендерийн тэгш байдлыг хангах тухай” хууль, “Жендерийн тэгш байдлыг хангах” аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсээс салбар салбарын холбогдох мэргэжилтнүүдийг сургагч багшаар бэлтгэх 1 өдрийн сургалтыг өнөөдөр зохион байгуулагдлаа.
Төрийн албан хаагчдын жендерийн талаарх ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлж, орон нутагтаа болон албан байгууллагуудад бие даан сургалт явуулах чадвар бүхий сургагч багш бэлтгэх зорилготой тус сургалтаар 20 гаруй сургагч багш бэлтгэгдсэн бөгөөд Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Х.Мөнхзаяа сургалтанд хамрагдаж, сургагч багшийн эрх, гэрчилгээг гардан авлаа.
        Эдгээр сургагч багш нар сургалтаар олж авсан мэдлэг, ур чадвараараа өөрийн болон байгууллагынхаа үйл ажиллагаанд жендерийн мэдрэмжтэй хандлагыг бий болгох, цаашлаад аймгийн хөгжилд эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн эрх, тэгш оролцоог хангахад орон нутгийн төрийн болон ААН байгууллагуудын бодлого, үйл ажиллагааг жендерийн мэдрэмжтэй болгоход нөлөөлөхүйц чухал ач холбогдолтойг зохион байгуулагчид онцолж байна
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБАшаблоны для dle 11.2
Нийтэлсэн admin   Үзсэн: 58   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Тус шүүхийн ажилтнуудын иргэдэд үйлчлэх үйлчилгээний соёлын түвшинг та хэрхэн үнэлж байна вэ?


 
 
Хандалт
«    June 2019    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930