Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
17-01-2019, 18:43   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

САЙН ҮЙЛСИЙН АЯНД НЭГДЛЭЭ.


  Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын шүүгч, ажилтнууд нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх ажилд идэвхтэй оролцдог бөгөөд Ховд аймгийн Жаргалант сумын иргэн М.Мөнх-Учралын бяцхан охин М.Мөнхжаргал хүнд өвчний учир гадаад улсад эмчилгээ хийлгэх зайлшгүй шаардлагатай болсон нөхцөл байдлыг дэмжин, тус шүүхийн эрхэм шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудаас өгсөн чин сэтгэлийн хандивын мөнгийг шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн 2019.01.02-ны өдөр бяцхан охин М.Мөнхжаргалын эмээ Б.Наранцэцэгт гардуулан өгч, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА
шаблоны для dle 11.2
Нийтэлсэн admin   Үзсэн: 71   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Ховд аймаг дахь шүүхийн тамгын газрын үйл ажиллагаа.


 
 
Хандалт
«    June 2019    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930