Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
18-01-2019, 19:34   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГ БҮРДҮҮЛЭХ НЬ” АЯН ЯВАГДАЖ БАЙНА.


Ажлын байрандаа эрүүл хэв маягийг эрхэмлэх, хөдөлгөөний хомсдлоос сэргийлэх, ажлын бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор Ховд аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч ажилтнуудын дунд 2019 оны 1 дүгээр сарыг “Эрүүл амьдралын хэв маягийг бүрдүүлэх нь” аяны нэрэмжит сар болгох зорилт тавин, хэрэгжүүлэн ажиллаж байна.
Шүүгч ажилтнууд өглөө бүрийн 10 цаг 30 минутаас эхлэн, 15 минутын идэвхтэй дасгал, хөдөлгөөнийг шүүхийн байрандаа нийтээрээ хийж, тус шүүхийн шүүгчдээс сайхан бүтээмжтэй санаачлага гарган, өглөөний завсрын хооллолтын үеэр халуун чацарганаар шүүгч, ажилтнуудаа дайлж байгаа бөгөөд шингэний дутагдал, эрүүл, зөв хоололтыг эрхэмлэн, эмчийн урьдчилсан сэргийлэх үзлэгт хамрагдах ажил хийгдэж, ажлын бүтээмжээ дээшлүүлэн, сэтгэл хангалуун ажиллах нөхцлийг бүрдүүлэх аян амжилттай үргэлжилж байна.
Шударга ёсыг сэргээн тогтоох үйл хэрэгт сэтгэл оюунаа дайчлан хөдөлмөрлөж байгаа Монгол Улсын шүүхийн нийт шүүгч, ажилтнууддаа эрүүл энх, ажлын амжилтыг ерөөе.
 
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА
шаблоны для dle 11.2
Нийтэлсэн admin   Үзсэн: 239   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Огноо Нэр Танхим
2020.06.08-2020.06.12 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2020.06.02-2020.06.04 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
2020.05.25-2020.05.29 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2020.05.25-2020.05.29 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Ховд аймаг дахь шүүхийн тамгын газраас сар бүр уламжлал болгон зохион байгуулдаг "НЭЭЛТТЭЙ ШҮҮХ" арга хэмжээний талаарх таны сэтгэгдэл?


 
 
Хандалт

Өнөөдөр: 1


Өчигдөр: 1


Нийт: 37792


Таны IP хаяг: 10.2.121.20

«    June 2020    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930