Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
23-01-2019, 19:03   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ИРГЭДЭД СУРТЧИЛАХ АЖЛЫН ЦАР ХҮРЭЭГ НЭМЭГДҮҮЛЛЭЭ.


   Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас 2019 онд шүүхийн үйл ажиллагааг иргэдэд сурталчилах ажлын цар хүрээг нэмэгдүүлэх, хүн амын нас, насны бүтцэд хүрч ажиллах зорилтыг тавьж, энэ чиглэлээр Аймгийн Гэмт Хэргээс Урьдчилан Сэргийлэх Салбар Зөвлөлтэй хамтран ажиллах талаар уг зөвлөлийн 2019 оны ажлын нэгдсэн төлөвлөгөөнд 2.3 сая төгрөг тусгуулан, Ховд аймгийн төв болон 17 суманд бүсчилсэн болон бусад хэлбэрээр ажиллахаар боллоо.
Шүүхийн шүүн таслах ажлын статистик мэдээ, мэдээлэлд дүн шинжилгээ хийх замаар гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан, нөхцлийг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр нийгмийн бүлгүүдэд хүрч ажиллах, цахим болон бусад хэлбэрээр мэдээ, мэдээллийг түгээх, хэвлэл мэдээллийн хэлбэрээр сурталчилах, шүүхийн үйл ажиллагааны талаархи мэдээ, мэдээллийг сум, багийн иргэдэд хүргэхэд хуулийн байгууллагын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, сумдын ГХУСЗ-тэй хамтран ажиллах зэрэг асуудлыг төлөвлөгөөнд тусгуулан, жилийн турш хамтран ажиллах чиглэл, ажлын жагсаалтыг тодорхойллоо.
Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн Аймгийн Гэмт Хэргээс Урьдчилан Сэргийлэх Салбар Зөвлөлийн гишүүнийхээ хувиар дээрх саналуудыг 2019.01.23-ны өдөр Аймгийн Гэмт Хэргээс Урьдчилан Сэргийлэх Салбар Зөвлөлийн 2019 оны анхны хуралдаанд тавьж, амжилттай шийдвэрлүүлэн ажиллаж байна.
 
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА
шаблоны для dle 11.2
Нийтэлсэн admin   Үзсэн: 637   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Огноо Нэр Танхим
2023.03.20-2023.03.24 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
2023.03.20-2023.03.24 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2023.03.13-2023.03.17 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2023.03.13-2023.03.17 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
Иргэн танд


Санал асуулга
 

Ярилцлага

Манай шүүхийн үйл ажиллагааны мэдээллийг ямар байдлаар хүлээн авах нь танд илүү тохиромжтой вэ?


 
 
Хандалт

Өнөөдөр: 1


Өчигдөр: 1


Нийт: 37792


Таны IP хаяг: 10.2.121.20

«    March 2023    »
MonTueWedThuFriSatSun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031