Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
30-01-2019, 15:51   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ШҮҮХИЙН АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ.


  Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас XYII жарны шороон гахай жилийг угтан, шүүхийн байгууллагын ахмад шүүгч, шүүхийн захиргааны ажилтан нартаа хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг 2019.01.29-ны өдөр шүүхийн байранд зохион байгууллаа.
  Шүүхийн түүхийг бүтээлцсэн, ажил, амьдралын арвин туршлага, замналаа үлдээсэн, гайхамшигтай намтар түүхтэй Ховд аймгийн шүүхэд аймгийн шүүхийн ахмад шүүгч Т.Өнөр, Д.Алимаа, Ардын хэсгийн шүүхийн ахмад шүүгч, шүүхийн нарийн бичгийн дарга С.Долгорсүрэн, Ховд аймгийн шүүхийн тамгын хэлтсийн дарга, шүүхийн ахмад ажилтан Ч.Баатар, Ховд аймаг дахь Булган сум дундын шүүхийн тамгын газар, албаны дарга, шүүхийн архивч, няраваар ажиллаж байсан Н.Мөнхбат, шүүхийн үйлчлэгч, ахмад ажилтан З.Дүрзээ, шүүхийн ахмад ажилтан, арбитрч Х.Цогтоо, П.Дэмпээ, шүүхийн ахмад жолооч Г.Хүрлээ нарын шүүхийн ахмадуудаа шүүхийн хамт олон хүлээн авч, Шүүхийн Ахмадуудын Холбооны үйл ажиллагааны талаар танилцуулж, холбогдох журам, дүрмийг гардуулан өгч, шүүхийн Тамгын газар, тус шүүхийн дэргэдэх Шүүхийн Ахмадын Холбооны салбартай 2019 онд хамтран хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хэлэлцэн баталж, гарын бэлгээ гардуулан өгч, ахмадуудынхаа ажлын туршлагаас хуваалцсан, дурсамжтай, сайхан арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүллээ.
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА
шаблоны для dle 11.2
Нийтэлсэн admin   Үзсэн: 618   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Огноо Нэр Танхим
2023.03.20-2023.03.24 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
2023.03.20-2023.03.24 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2023.03.13-2023.03.17 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2023.03.13-2023.03.17 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
Иргэн танд


Санал асуулга
 

Ярилцлага

Ховд аймаг дахь шүүхийн тамгын газрын үйл ажиллагаа.


 
 
Хандалт

Өнөөдөр: 1


Өчигдөр: 1


Нийт: 37792


Таны IP хаяг: 10.2.121.20

«    March 2023    »
MonTueWedThuFriSatSun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031