Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
30-01-2019, 16:08   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

АЙМАГ, СУМДЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧ НАРТ СУРГАЛТ, МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ.

   “Ховд аймгийн Удирдах ажилтны нэгдсэн сургалт” зөвөлгөөн Ховд хотод зохион байгуулагдаж байгаатай холбогдуулан, Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас шүүх-орон нутгийн хамтын ажиллагаа, ажлын уялдаа холбоо, шүүхийн үйлчилгээг иргэдэд хүргэх чиглэлээр хамтран ажиллах асуудлаар Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн 2019.01.29-ны өдөр “Ховд аймгийн сумдын ИТХ-ын дарга нарт зориулсан сургалт, мэдээлэл” хийж, сум, багийн түвшинд шүүхийн үйлчилгээг иргэдэд хүргэх, шүүхийн талаархи мэдээ, мэдээллийг цахим болон бусад хэлбэрээр хүргэн, иргэдийн шүүхэд мэдүүлэх эрхийг хангах чиглэлээр хамтран ажиллах арга зам, ажлын төлөвлөгөө, зохион байгуулалтын асуудлаар тусгайлсан уулзалт хийж, санал бодлоо солилцон, ярилцлаа.
   Шүүхийн Тамгын газраас Шүүхийн тухай багц хууль, шүүхийн шинэтгэлийн үр дүн, шүүхийн үйл ажиллагааны онцлог зэрэг асуудлаар сургалт зохион байгуулж, мэдээ, мэдээлэл өгч, ажилласан бөгөөд сумдын ИТХ-ын дарга нараас шүүхийн байгууллагаас тодорхой сургалт, мэдээлэл өгсөнд талархаж байгаагаа илэрхийлж, дэмжин, харилцан, хамтарч ажиллахаар боллоо.

ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА
шаблоны для dle 11.2
Нийтэлсэн admin   Үзсэн: 527   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Огноо Нэр Танхим
2023.03.20-2023.03.24 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
2023.03.20-2023.03.24 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2023.03.13-2023.03.17 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2023.03.13-2023.03.17 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
Иргэн танд


Санал асуулга
 

Ярилцлага

Манай шүүхийн үйл ажиллагааны мэдээллийг ямар байдлаар хүлээн авах нь танд илүү тохиромжтой вэ?


 
 
Хандалт

Өнөөдөр: 1


Өчигдөр: 1


Нийт: 37792


Таны IP хаяг: 10.2.121.20

«    March 2023    »
MonTueWedThuFriSatSun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031