Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
18-03-2019, 11:18   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

“МӨНГӨН МӨСНИЙ БАЯР” АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО.


  Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газар, Шүүгчдийн салбар хороо хамтран, тус шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын эрүүл мэндийн дархлааг дэмжих, спортын идэвх санаачилгыг өрнүүлэх, багаар ажиллах, хамтач сэтгэл зүй, бүтээлч ур чадварыг дээшлүүлэх зорилгоор “Мөнгөн мөсний баяр” арга хэмжээг 2019.03.07-ны өдөр байгалийн үзэсгэлэнт Хар-Ус нуурын хөвөө, Жаргалант хайрхан уулын өвөр бэлд зохион байгууллаа.
   Тус шүүхийн шүүгч, ажилтнуудын дунд хөлбөмбөгийн багийн тэмцээн, авхаалж, самбаа сорьсон хөгжөөнт тэмцээн, мөсөн дээрх бүжиг, дууны попури зэрэг сонирхолтой уралдаан, тэмцээнүүдийг зохион байгуулж, хаврын нэгэн өдрийг хөгжилтэй, дурсамжтай, сэтгэл дүүрэн өнгөрөөж, ажиллах эрч хүчээ сэлбэж, урам зориг, инээд жавхаа нэмж, “Мартын-8”-ны баярын өдөртэй хамтатган тэмдэглэж, хээрийн цай ууж, амттай хоол ундаар зоог баръж, өвөрмөц байдлаар хөгжилдөн, өнгөрүүллээ.
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА
шаблоны для dle 11.2
Нийтэлсэн admin   Үзсэн: 219   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Огноо Нэр Танхим
2020.06.02-2020.06.04 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
2020.05.25-2020.05.29 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2020.05.25-2020.05.29 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
2020.05.18-2020.05.22 Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүү
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Манай шүүхийн үйл ажиллагааны мэдээллийг ямар байдлаар хүлээн авах нь танд илүү тохиромжтой вэ?


 
 
Хандалт

Өнөөдөр: 1


Өчигдөр: 1


Нийт: 37792


Таны IP хаяг: 10.2.121.20

«    June 2020    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930