Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
18-03-2019, 11:28   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

“ШҮҮХИЙН БАЙГУУЛЛАГЫН АХМАД АЖИЛТНЫ ҮНЭМЛЭХ”-ИЙГ ХҮНДЭТГЭЛТЭЙГЭЭР ГАРДУУЛЛАА.


Монголын Шүүхийн Ахмадын Холбооноос тус шүүхийн Тамгын газарт “Шүүхийн байгууллагын ахмад ажилтны үнэмлэх”-ийг нэр бүхий шүүхийн ахмад ажилтнуудад ирүүлснийг гардуулан өгөх ёслолын арга хэмжээг шүүхийн Тамгын газраас 2019.03.06-ны өдөр шүүхийн байранд зохион байгуулж, Ховд аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчид, шүүхийн Тамгын газрын дарга, ажилтнууд оролцлоо.
“Шүүхийн байгууллагын ахмад ажилтны үнэмлэх”-ийг Ховд аймгийн шүүхэд аймгийн шүүхийн ахмад шүүгч Т.Өнөр, Д.Алимаа, Ардын хэсгийн шүүхийн ахмад шүүгч, шүүхийн нарийн бичгийн дарга С.Долгорсүрэн, Ховд аймгийн шүүхийн тамгын хэлтсийн дарга, шүүхийн ахмад ажилтан Ч.Баатар, Ховд аймаг дахь Булган сум дундын шүүхийн тамгын газар, албаны дарга, шүүхийн архивч, няраваар ажиллаж байсан Н.Мөнхбат, шүүхийн үйлчлэгч, ахмад ажилтан З.Дүрзээ, шүүхийн ахмад ажилтан, арбитрч Х.Цогтоо, шүүхийн ахмад жолооч Г.Хүрлээ нарт тус тус гардуулан өгч, шүүхийн байгууллагын хөгжлийн төлөө цаашид хөдөлмөр, зүтгэлээ зориулан, үр бүтээлтэй хамтран ажиллаж, урт удаан наслахыг шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн хүсэн ерөөлөө.
Олон Улсын Эмэгтэйчүүдийн баяр “Мартын 8”-ны өдрийн тохиолдуулан, шүүхийн байгууллагын эмэгтэй ахмад ажилтнууддаа хүндэтгэл үзүүллээ.
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА
шаблоны для dle 11.2
Нийтэлсэн admin   Үзсэн: 512   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Огноо Нэр Танхим
2022.12.05-2022.12.09 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
2022.12.05-2022.12.09 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2022-11-14-2022-11-18 Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүү
2022-10-31-2022-11-04 Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүү
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Манай шүүхийн үйл ажиллагааны мэдээллийг ямар байдлаар хүлээн авах нь танд илүү тохиромжтой вэ?


 
 
Хандалт

Өнөөдөр: 1


Өчигдөр: 1


Нийт: 37792


Таны IP хаяг: 10.2.121.20

«    December 2022    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031