Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
5-04-2019, 20:14   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

“ШҮҮХИЙН АХМАД ҮЕЭСЭЭ СУРАЛЦЪЯ” СЭДЭВТ ЭЭЛЖИТ УУЛЗАЛТАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА.


Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас Шүүхийн Ахмадын Холбооны Ховд аймаг дахь Салбар хороотой хамтран хэрэгжүүлэн ажиллаж байгаа 2019 оны шүүхийн үйл ажиллагааны 2019 оны төлөвлөгөөнд тусгагдсан “Шүүхийн ахмад үеэсээ суралцъя” сэдэвт арга хэмжээний ээлжит хуваарийн дагуу 2019.04.02-ны өдөр Ховд аймгийн шүүхийн залуу, дунд үеийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд Ховд аймгийн шүүхэд нарийн бичгийн дарга, Ардын хэсгийн шүүхийн шүүгчээр ажиллаж байсан Сэгчингийн Долгорсүрэн, Шүүхийн Тамгын хэлтсийн даргаар ажиллаж байсан Чимхүүгийн Баатар нартай шүүхийн байранд хамтарсан уулзалт, ярилцлага хийж, шүүхийн байгууллагад ажиллаж байсан ажлын түүхэн замнал, туршлага, амьдралын замнал, шүүхийн хэрэг хянан шийдвэрлэж байсан ажлын арга барил, тухайн үеийн шүүхийн онцлог зэрэг асуудлаар сонирхолтой ярилцлага өрнүүллээ.
Уулзалтад оролцохдоо Ховд аймгийн Ардын хэсгийн шүүхийн шүүгчээр ажиллаж байсан Сэгчингийн Долгорсүрэн шүүгчийн тэмдэгээ авч ирж танилцуулан, ажиллаж байсан үеийнхээ ажлын туршлагаа хуваалцаж, халуун дулаан яриа өрнүүлж, цаашид хэрхэн хэрэгжүүлж ажиллах талаар үнэтэй сургаалаа хайрлалаа.
Уг уулзалтыг Ховд аймгийн “Жаргалант” телевиз сурвалжлан, олон нийтэд хүргэлээ.

ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА
шаблоны для dle 11.2
Нийтэлсэн admin   Үзсэн: 405   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Огноо Нэр Танхим
2022-11-14-2022-11-18 Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүү
2022-10-31-2022-11-04 Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүү
2022-10-31-2022-11-04 Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх Иргэн
2022-10-24-2022-10-28 Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүү
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Ховд аймаг дахь шүүхийн тамгын газрын үйл ажиллагаа.


 
 
Хандалт

Өнөөдөр: 1


Өчигдөр: 1


Нийт: 37792


Таны IP хаяг: 10.2.121.20

«    December 2022    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031