Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
10-04-2019, 18:12   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.


Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Цэцэгмаа эрүүгийн хэргийн шүүхийн шүүгчид, шүүгчийн туслах, ажилтан нарт болон Ховд аймаг дахь Прокурорын газар, Ховд аймаг дахь Цагдаагийн газрын албан хаагч нарт сургалт зохион байгууллаа.
Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг хэрэглэхэд анхаарах зарим асуудал, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэл, гомдол, мэдээлэл хүлээн авах журам, гомдол хүлээн аваад хийх ажиллагаа, зөрчил шалгах ажиллагаа, Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа, шийтгэл оногдуулсан шийтгэврийг хэрхэн биелүүлэх талаар тодорхой ойлголтыг өгч, сургалтад оролцогчид харилцан ярилцаж, зөрчлийн хэргийг шалгах, шийдвэрлэх явцад тулгамдаж буй хууль хэрэглэх, хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлаар санал солилцож, тодорхой нэг ойлголтод хүрч, зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнуудад зориулж сургалт зохион байгуулсанд талархсанаа илэрхийлж, сургалт амжилттай, үр дүнтэй өндөрлөлөө.
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА
шаблоны для dle 11.2
Нийтэлсэн admin   Үзсэн: 58   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Тус шүүхийн ажилтнуудын иргэдэд үйлчлэх үйлчилгээний соёлын түвшинг та хэрхэн үнэлж байна вэ?


 
 
Хандалт
«    July 2019    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031