Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
19-04-2019, 13:51   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ШҮҮГЧ, АЖИЛТНУУДЫН ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

     Ховд аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид, шүүхийн Тамгын газрын шүүхийн захиргааны ажилтнуудын ээлжит хамтарсан зөвлөгөөнийг 2019.04.19-ний өдөр шүүхийн байранд зохион байгууллаа.
    Хамтарсан зөвөлгөөнөөр 2019 оны 1 дүгээр улиралын болон 4 дүгээр сарын эхний 2 долоо хоногийн шүүхийн шүүн таслах үйл ажиллагааны ажлын тайлан, мэдээлэл, хэргийн хөдөлгөөний судалгаа, ажлын зохион байгуулалтын талаар шүүхийн Тамгын газраас мэдээлэл хийж, анхаарч ажиллах ажлын талаар харилцан ярилцаж, хэргийн хөдөлгөөний менежментийн үр дүнг дээшлүүлэх чиглэлээр зарим ажлуудыг зохион байгуулж, ажлын уялдаа холбоог хангах чиглэлээр ярилцлаа.


ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА
шаблоны для dle 11.2
Нийтэлсэн ML   Үзсэн: 26   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Ховд аймаг дахь шүүхийн тамгын газрын үйл ажиллагаа.


 
 
Хандалт
«    May 2019    »
MonTueWedThuFriSatSun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031