Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
7-05-2019, 09:31   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ХОВД АЙМГИЙН ДУУТ СУМАНД ШҮҮХИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ЭЭЛЖИТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА .

ХОВД АЙМГИЙН ДУУТ СУМАНД ШҮҮХИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН 
ЭЭЛЖИТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
       Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас 2019 онд шүүхийн иргэдийн төлөөлөгчдөд зориулсан сургалтыг үе шаттайгаар зохион байгуулан явуулж байна.
          Ховд аймгийн Дуут сумаас сонгогдсон 6 иргэдийн төлөөлөгчид тусгайлсан сургалтыг 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр тус сумын Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн А.Бүжинлхам зохион байгуулж, "Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль”, "Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах, ажиллуулах журам”, "Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн тангараг өргөх журам”, "Шүүхийн иргэдийн төлөөлөгчид хөлс олгох журам” болон Иргэдийн төлөөлөгчдийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох оролцоо, эрх үүрэг, шүүхийн бүтэц, үйл ажиллагааны талаар сургалт мэдээлэл өгч, гарын авлагаар хангаж ажиллалаа.

ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА
шаблоны для dle 11.2
Нийтэлсэн ML   Үзсэн: 12   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Тус шүүхийн ажилтнуудын иргэдэд үйлчлэх үйлчилгээний соёлын түвшинг та хэрхэн үнэлж байна вэ?


 
 
Хандалт
«    May 2019    »
MonTueWedThuFriSatSun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031