Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
13-05-2019, 10:28   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

“ЦАСТ-АЛТАЙ” ЦОГЦОЛБОР СУРГУУЛИЙН СУРАГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

“ЦАСТ-АЛТАЙ” ЦОГЦОЛБОР СУРГУУЛИЙН СУРАГЧДАД
СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
      Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын 2019 оны “Иргэд, олон нийтэд чиглэсэн ажлын төлөвлөгөө”-нд тусгагдсаны дагуу 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Цаст-Алтай цогцолбор сургуулийн ахлах ангийн сурагчдын төлөөллийг оролцуулан тус сургуулийн сургалтын танхимд сургалт зохион байгууллаа.
     Сургалтыг мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Ж.Уранцэцэг, шүүгчийн туслах О.Ням-Адъяа нар “Хууль, эрх үүрэг, хариуцлагын тухай ойлголт, гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх” сэдвээр удирдан явуулсан бөгөөд 2018 он болон 2019 оны эхний хагас жилийн байдлаар ял шийтгүүлсэн болон хохирогч болсон хүүхдийн харьцуулсан судалгааг танилцуулж, гэр бүлийн хүчирхийлэл гэж юу болох, хүчирхийллээс өөрсдийгөө болон найз нөхөд гэр бүлээ хамгаалах эрх зүйн орчин бүрдсэн талаар мэдээлэл өгч, сурагчидтай харилцан ярилцаж, асуултад нь хариулт өглөө.
     Мөн сурагчдад эрх зүйч мэргэжлийн давуу тал, онцлог болон шүүхийн үйл ажиллагааны талаар тодорхой мэдээлэл өгч, сурагчид сонирхсон асуултандаа хариулт авч, талархсан сэтгэгдлээ илэрхийллээ.
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА
шаблоны для dle 11.2
Нийтэлсэн ML   Үзсэн: 7   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Манай шүүхийн үйл ажиллагааны мэдээллийг ямар байдлаар хүлээн авах нь танд илүү тохиромжтой вэ?


 
 
Хандалт
«    May 2019    »
MonTueWedThuFriSatSun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031