СУРАГЧДАД ЭРХ ЗҮЙН АНХАН ШАТНЫ СУРГАЛТ ӨГЛӨӨ.



  Ховд аймгийн Жаргалант сумын Прогресс дунд сургуулийн сургалтын танхимд тус сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдад 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 13 цагаас шүүхийн Тамгын газраас эрх зүйн анхан шатны сургалт өглөө.
Шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн “Монгол Улсын Үндсэн хууль”-ийн талаар сурагчидтай ярилцаж, эрх зүйн суурь мэдлэгийг нэмэгдүүлж, шүүх эрх мэдэл, шүүхийн байгууллагын онцлог, шударга ёсны зарчим, эрх зүйт нийгмийн онцлог, хүүхдийн болон хүний эрх, үүрэг, нийгэмд биеэ зохистой авч явах соёл зэрэг асуудлаар сургалт хийж, сурагчдын идэвх, оролцооны хэлбэрээр зохион байгууллаа.
“Шүүхийн шинэтгэл сурагчдын амьдралд”, “Гээгдүүлсэн, олсон эд зүйлийн талаархи эрх зүйн ойлголт, хуулийн хариуцлага, орц, гарц” сэдвүүдээр сургалтын агуулгаа баяжуулан, сурагчдад эрх зүйн анхан шатны цогц мэдлэг, мэдээлэл өгч ажилласанд эцэг эхчүүд, сургуулийн захиргаанаас шүүхийн тамгын газарт талархал илэрхийлж байлаа.
 
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА
шаблоны для dle 11.2
САЙТРУУ БУЦАХ

Хэвлэх заавал: CTRL+P гарын хослол даран хэвлэнэ.