ШҮҮГЧ, АЖИЛТНУУД ХАНДИВ ӨРГӨЛӨӨ.



            Монгол Улсад шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд чин сэтгэлийн дэмжлэг үзүүлж, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс гаргасан уриалгыг дэмжиж, Ховд аймгийн шүүхийн шүүгч, ажилтнуудаас нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж, өөрсдийн цалингаас 1025000 төгрөгийг Ховд аймгийн Онцгой байдлын комиссод 2020.03.12-ны өдөр хүлээлгэн өгч, бэлэн бус шилжүүлгийн баримтын хамт гардуулан өглөө.
         Хандивыг Ховд аймгийн Онцгой комиссын гишүүн, аймгийн Шуурхай штабын дарга, аймгийн Засаг даргын орлогч дарга Ч.Уранчимэг хүлээн авч, шүүхийн байгууллагын шүүгч, ажилтнуудад аймаг, орон нутгийн ажлыг байнга дэмжиж, хамтран ажиллаж байгаад талархал илэрхийллээ.
          Сайн үйлс бүхэн түгэн дэлгэрэх болтугай.
ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
шаблоны для dle 11.2
САЙТРУУ БУЦАХ

Хэвлэх заавал: CTRL+P гарын хослол даран хэвлэнэ.