ШҮҮХИЙН БАЙРАНД АРИУТГАЛ, ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭЛТ ХИЙЖ БАЙНА.


      Ховд аймаг дахь шүүхийн тамгын газраас шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр шүүхийн байранд 2020.03.12-ны өдөр ээлжит ариутгал, халдваргүйжүүлэлт хийх ажлыг зохион байгууллаа.
     Аймгийн Эрүүл мэндийн газартай хамтран ажиллаж, Ховд аймагт үйл ажиллагаа явуулж байгаа Ховд-Монос, Ачит-Алтан хундага, Вансэмбэрүү эмийн сангийн ажилтнууд нийгмийн хариуцлагын хүрээнд шүүхийн байрыг ариутгах, нян, бактерийг устгах, урьдчилан сэргийлэх, халдваргүйжүүлэх ажлыг үнэ төлбөргүйгээр сайхан сэтгэлээр хийлээ.
     Шүүхийн тамгын газраас нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, шүүхийн үйл ажиллагааны хэвийн эрүүл, ахуйн, цэвэр тохитой орчинг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулсан дээрх 4 байгууллагад талархал илэрхийлж, шүүхийн байгууллагын “ТАЛАРХАЛ” гардууллаа.
 
 ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
шаблоны для dle 11.2
САЙТРУУ БУЦАХ

Хэвлэх заавал: CTRL+P гарын хослол даран хэвлэнэ.