ШҮҮХЭЭР ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ ИРГЭДЭД МАСКААР ҮЙЛЧИЛЖ, ХАЛДВАРГҮЙЖИЛТИЙН АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.


       Шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр Улсын Онцгой комисс, аймгийн Онцгой комисс, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс өгсөн чиглэл, үүргийг шүүхэд хэрэгжүүлэх ажлыг Ховд аймаг дахь шүүхийн тамгын газраас тухай бүр шуурхай зохион байгуулан ажиллаж байна.
       Шуурхай удирдлагын баг байгуулан, ажлын төлөвлөгөөг батлан, шүүхийн байранд хариуцлагатай жижүүрийн хуваарь батлан, мөрдөж байгаа бөгөөд шүүхийн үйл ажиллагааны хэвийн тасралтгүй нөхцлийг хангаж байна.
       Шүүхээр үйлчлүүлж буй иргэдийн биеийн халууныг тухай бүр хэмжин, ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийж, сум, багаас ирж буй иргэдэд шүүхээс маскаар ханган ажиллаж байгаа бөгөөд шүүхийн харуулын цагдаа, дэг сахиулагчдад урьдчилан сэргийлэх чиглэлээр заавар зөвлөгөөгөөр ханган, ажлын боломж, нөхцөлийг бүрдүүлж, хамтран ажиллаж байна.
  
ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
шаблоны для dle 11.2
САЙТРУУ БУЦАХ

Хэвлэх заавал: CTRL+P гарын хослол даран хэвлэнэ.